Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Д.Гантулга гишүүн өргөдлөө өглөө. Харин Мурат...?


Сүүлийн үед УИХ-д хормойн асуудалд нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулга болоод Д.Мурат нарын асуудал олны анхаарлын төвд байгаа билээ.

 

Хүчингийн хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүн Гантулгын асуудал Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш үргэлжилсээр байгаа бол харин Мурат гишүүний хэрэгт сэтгүүлчийг буруутгаад авсан сурагтай. Ямартай ч эцэс төгсгөлгүй, үнэн худал нь үл мэдэгдэх эдгээр хэргүүд нэг тийш болоход нэг биш нэлээд хэдэн алхам ойртлоо.

 

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын даргад хандан Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналаа хүргүүлсэн.

 

Тэрбээр “...УИХ-аас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2018 оны тавдугаар сарын 5-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх боломжтой болсон гэж үзсэн болно. УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрхийг “Монгол Улсын Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална, мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн хуульчилжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 3-т “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” хэмээн заасан байна...” хэмээсэн билээ.

 

Тэгвэл түүний энэхүү хүсэлтийг УИХ болон байнгын хороод хоёр өдрийн турш авч хэлэлцээд УИХ-ын гишүүн Д.Гантулга болоод Д.Мурат нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлгүй гэсэн шийдвэрийг гаргасан юм. Төрийн эрхмүүдийн гаргасан уг шийдвэрийг ард түмэн төдийгүй УИХ-ын эмэгтэй гишүүд эсэргүүцэн Монгол улсын Ерөнхийлөгчид уг шийдвэрт хориг тавих хүсэлт илгээнэ хэмээн өчигдөр мэдээлсэн юм. Тэгвэл тэдний уг мэдээлэл шр дүнгээ өгсөн үү, ямартай ч гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад гардуулав.

 

Тэрбээр энэ үеэрээ “Монголд үнэн гэж байдаг бол би гэм буруугүй гэдгээ нотолно. Улс төрийн золиос болж байгааг би ч, та ч, Монголын ард түмний маань нэгээхэн хэсэг ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүхэн гэмт үйлдэл байгаагүй, улс төр байсан гэдгийг ойлгох тэр өдөр удахгүй ирнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Тиймээс УИХ-ын гишүүний албан тушаалаас түдгэлзэх биш, чөлөөлөгдөх хүсэлтээ үүгээр гаргаж байна. УИХ-ын гишүүн Дорждугарын Гантулга миний бие залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж, ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсаж байна. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Намайг дэмждэг үе тэнгийнхээ найз нөхөд, хамт олноосоо энэ бүх давааг давж чадахгүй энд хүрч байгаадаа хүлцэл өчье. Итгэж төлөөлөгчөө болгосон хан Хэнтий нутгийнхаа сонгогчдодоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олон, намын гишүүд дэмжигчид, хууль батлалцаж байсан танхимынхаа гишүүдээс хүлцэл өчиж байна. Мөн надтай нэр холбогдож, хохирсон гэх Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа, н.Цэрмаа гэх бүсгүйчүүдээс улс төрийн золиос болсон энэ хэрэгт нэр нь холбогдож, эмэгтэй хүнийхээ хувьд нэр төрөөрөө хохирсон явдалд өмнөөс нь харамсаж байгаагаа илэрхийлье. Залуу улстөрчийн хувьд ихийг хийнэ гэсэн итгэл, зүтгэлээ харуулж чадаагүй, харуулахыг хүсэж байсан ч чадаагүйдээ харамсаж байна" хэмээсэн.

 

Ямартай үнэн ч бай, худал ч бай, шоу ч бай тэрбээр өөрийн биеэр мэдээлэл хийсэн. Гэхдээ ийнхүү мэдээлэл хийгээд шууд гишүүнээсээ чөлөөлөгдөхгүй ажээ.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хуульд хэрхэн тусгасан байдгийг сөхөн харъя. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3-т “Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно” хэмээн заасан байна. Тэгэхээр бас л УИХ энэхүү шийдвэрийг нь хүлээн авах ёстой гэнэ. Хүлээж авахгүй бол яах вэ.

 

Ер нь хэрэг хийсэн ч бай, хийгээгүй ч бай элдэв ёс бус асуудалд нв нэр нь холбогдсон л ёс зүй, нэр нүүрээ бодоод өөрсдөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд Төрийн өндөрлөгөөс буудаг зарчимтай болмоор юм. Гаднын улсууд иргэддээ эвгүй үг хэлснийхээ төлөө өөрөө огцорч байхад манай гишүүд эрх мэдлийн төлөө үхэн хатан зууралдаад л байдаг. Одоо Д.Мурат гишүүн ямар нэгэн алхам хийх л үлдлээ. Ядаад Д.Гантулга гишүүн шиг худлаа ч болов мэдээлэл хийвэл өөрт нь л тустай мэт.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Уншигч
2018-06-18 09:59:54

Муу тэнэг зайлаач

Зочин
2018-06-17 20:51:44

Мухар хар одоо яадаг юм бол оо!

mgl
2018-06-12 17:24:08

Мурат гишүүн боовоо гаргаад яг мөн бишийг нь ард түмэндээ харуулчихаа.Тэгвэл нэр цэвэр шүү.

Иргэн
2018-06-12 17:20:28

Мурат юу хисэн гэж суугаад баина муу хүчирхиилэгч заилаач

Ажлын байр