Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Жаст”-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор болжээ


"Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг гадны “Стандарт” банкны барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдаж шалгагдаж байгаа "Жаст"-ын Ш.Батхүүг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэрийг өчигдөр шүүхээс гаргажээ. Тодруулбал үргэлжлүүлэн хорьж, шалгах эсэх шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байна.

Түүнийг хоёр сар гаруйн өмнө АТГ-аас яллагдагчаар татаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд биеийн байдал нь тун ч таагүй байгаа билээ.

Түүнтэй хамт дээрх хэрэгт буруутгагдаж саатуулагдсан “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг өнгөрсөн тавдугаар сарын 31-нд сулласан байдаг.  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан юм.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр