Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ЭЕШ маргааш Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ

ЭЕШ энэ сарын 16-нд буюу маргааш Монгол хэлбичгийн шалгалтаар эхэлнэ. Энэ онд нийт 43,846 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь буюу 37,950 нь энэ жилийн төгсөгч, 5,896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.  Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

 

 

ЭЕШ-ын босго оноог 480 болгон нэмэгдүүлсэн

 

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайдын дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн А/195 тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургуульд оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй 480 болгон нэмэгдүүлжээ. Харин коллеж орон нутгийн их, дээд сургуульд 400 оноогоор тус тус тогтоосон. 

 

Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах дөрвөн бичиг баримттай ирнэ

 

  1. Бүртгэлийн хуудас /Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагч нь бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2018 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна./
  2. Суудлын хуваарь
  3. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ. 

 

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут:

 

  • Монгол хэлбичгийн шалгалт
  • Математик
  • Физик
  • Хими

 

Даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут:

 

  • Монгол хэл
  • Орос хэл
  • Англи хэл
  • Газарзүй
  • Биологи
  • Монгол Улсын түүх
  • Нийгмийн тухай мэдлэг 

 

ЭЕШ зохион байгуулах байрууд: 

 

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

ЭЕШ зохион байгуулах байрууд undefined

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр