Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

"Эрдэнэт үйлдвэр"ХХК-иас баталгаа гаргаж, Стандарт банкнаас авсан зээлтэй холбоотой ажлын хэсгийн зөвлөмжид хариу хүргүүлжээ


УИХ-ын даргын өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 77 дугаар захирамжаар "Эрдэнэт үйлдвэр"ХХК-иас баталгаа гаргаж Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын "Стандарт" банкнаас авсан зээл, түүнтэй холбоотойгоор Лондон хотын Олон улсын Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийн талаар судалж санал дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулсан.

УИХ-ын дарга Я.Санжмятаваар ахлуулсан тус ажлын хэсэг өнгөрсөн тавдугаар сарын 01-12-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж, албан тушаалтнуудыг байлцуулан үүсээд байгаа нөхцөл байдлыг холбогдох гэрээ, баримт бичгийн хүрээнд судалж үзсэний үндсэн дээр яаралтай шийдвэрлэх зарим асуудлаар зөвлөмж, чиглэлийг гаргасан байна. Тус зөвлөмжөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн юм.

 Уг нь тус ажлын хэсгийн зөвлөмжийн хүрээнд Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхт "Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой маргаан, 49 хувийн асуудал дээр хугацаа хойшлуулахгүй яаралтай шийдвэрлэх ажлыг  шуурхай зохион байгуулах байсан. Гэтэл  харин ч хэт хойрго хандаж, ажлын хэсгийн зөвлөмжийн хариуг зохих хугацаанаас хоцруулан хүргүүлсэн. Түүнчлэн УИХ-аас гаргасан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлаар хэлэлцээрийн ширээний ард сууж хэлэлцэх тухай тогтоолыг огт хэрэгжүүлэхгүй байгаа аж.

УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн зөвлөмжид  өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн  Засгийн газар, хуульзүйн сайдын хариуг  бүрэн эхээр нь хүргэж байна:










 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр