Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хаврын ээлжит чуулганыг дүгнэж, мэдээлэл хийнэ

 
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит /2018.06.18/ хуралдаж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл,  2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар санал солилцлоо.

2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулиудын тухайд, Татварын багц хуулийн шинэчлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон     Захиргааны ерөнхий  хуульд  нэмэлт, өөрчлөлт  оруулах зэрэг хуулийн төслүүдийг анхаарч ажиллана.

Түүнчлэн хурлаар УИХ-ын  хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн  хуулийн төслүүд болон бусад тогтоолуудын талаар бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэж, нэгдсэн дүгнэлтийг ирэх долоо хоногийн даваа гарагт /2018.06.25/ танилцуулахаар боллоо.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр