Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Осоржамаатай онлайнаар ярилцах гэнэ


Сошл ертөнц хэлбэргүй, дүрсгүй бас дүрэмгүй. Тэр хэрээр оддын тухай ойлголт сошл ертөнцөд хэлбэргүй бас хэмжүүргүй. Гэхдээ бодитой байдаг онцлогтой. Монголын фэйсбүүкийн ертөнцийг ямар ч поп улс төрч, урлагийн шинэ од, загварын хагас нүцгэн бүсгүйчүүдээс хол илүү сайн муугаар савлуулж байдаг Осоржамаа хэмээх шорлог зардаг жирийн нэг залуу бий. Зарим нь сонирхсон, зарим нь шоолсон бүр зарим нь үгүйсгэсэн олон хандлага гаргадаг боловч бүгд л түүний лайвыг үзсэн байдаг, түүний тухай ярьж байдаг. Гэхдээ 24 настай энэ залуу юу бодож юу мөрөөдөж явдаг, яагаад фэйсбүүкт лайв хийх болсон, түүний дотоод сэтгэлийн шаналал бас бардамналын талаар түүнтэй сэтгүүлч илэн далангүй ярихаар  “сошл тэрндс” ийн сэтгүүлч ирэх пүрэв гарагт 17:00 цагт “болзжээ”.

Монголын хөгжлийн төлөөх сайтын холбооны дэргэдэх “сошл трендс” нэвтрүүлгийн https://www.facebook.com/Socialtrendslive/photos/a.1570782973032915.1073741828.1567042063407006/1570779636366582/?type=3&theater

хуудасны линк дээр дарж орж та Осоржамаагаас асуух асуултаа асууж болох юм байна. Та шоолсон, дэмжсэн бүр шүтсэн, үгүйсгэсэн ямар ч бай асуултаа асууж түүндээ чөлөөтэй хариулт авах нь сонирхолтой биш гэж үү.  Амжилт эротик бас бодитой байдаг. Таны бодлоор Осоржамаа өөрийнхөө гаргаж болох амжилтанд хүрч чадсан уу. Эсвэл сошлын давуу талыг ашиглаж чадсан нэг сэргэлэн жаал уу. Та түүнээс юу мэдмээр байна. Таны асуултыг сэтгүүлч хүлээж байна.


URL: http://www.fact.mn/354344.html 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр