Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил болгож өөрчиллөө

 


Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Дашзэвэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр /06.20/ хянан хэлэлцлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлээд байсан.

 

Дээд шүүх насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн хүсэлт, шүүгдэгчийн 74 настай байдал зэргийг харгалзан үзсэнээс гадна анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тогтоосон мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Б.Дашзэвэгт оногдуулсан ялыг гурван жил хорих болгон өөрчилсөн байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ЗОЧИН
2018-06-30 18:25:54

ЗӨНСӨН АМЬТАН БГААЛ БИЗ,,,БҮР ЯЛЫГ НЬ ТЭНСЭЛ? МИ ЭНХБОЛДЫН ХАЖУУД ЯЛГҮЙ ХҮН СУЛАЛ АВИЛГА ӨГӨХ МӨНГӨ БАЙХГҮЙ НААД ХҮНД ЧИНЬ ХҮНДЭТ ШҮҮГЧДЭЭ????????? БҮҮ ГОРЬД???????

Ажлын байр