Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Аэро Монголиа компанид хууль үйлчилдэггүй болсон уу?

2018 оны 6 сарын 25
 


Орон нутгийн нислэгийн дийлэнх хувийг гүйцэтгэдэг "Аэро Монголиа” компанийн өнгөрсөн сард оруулж ирсэн Embraer ERJ 145 LR загварын онгоц 6-р сарын 18-нд Улаанбаатараас баруун хязгаарын Увс, Баян- Өлгий аймгууд руу нислэг үйлдэх хуваарьтай. Уг хуваарьт нислэгт эрсдэлийн баталгаа бүрэн хангагдаагүй онгоц ниссэнийг зорчигчид мэдээгүй байж болох ч хяналт, шалгалт тавих үүрэгтэй байгууллагууд нь мэдэж байгаа бололтой. 

Учир нь ERJ 145 LR онгоц хэдхэн хоногийн өмнө дадлагын нислэг үйлдэх үедээ арын салхины хурд зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр байсан учир Улаанбаатарт газардаж чадалгүй Хөвсгөл аймгийн Мөрөн дэх нисэх буудалд газарджээ. Мөрөнд буух үедээ мөн л техникийн ноцтой дутагдал гаргасан байна. Ийм тохиолдолд онгоцыг буулгах зөвшөөрөл өгдөггүй гэдгийг мэдсээр байж "Аэро Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батмөнх Нислэг  хөдөлгөөний төвийн ажилтнуудыг удаа дараа дарамталж, өөрийн компанийн онгоцоо газардуулах гэж шахаж, зандарсан гэх мэдээлэл байна. Үүнээс үүдээд Мөрөнд буусан онгоцыг засахаар Улаанбаатар хотоос инженер техникийн ажилтнууд болон сэлбэг, хэрэгслийг илгээж, тус онгоцыг засуулжээ.

 

Монголд өнгөрсөн тавдугаар сард орж ирсэн боловч ERJ 145 LR агаарын хөлөг удаа дараагийн техникийн үзлэгээр зөрчил, дутагдалдтай гараад байгаа талаар зарим хэвлэлд мэдээлсэн. Сүүлд хийсэн дадлагын нислэг ч амжилтгүй болсон. Холбогдох хуулиар шинээр орж исрэн агаарын хөлөг 50 цагийн дадлагын нислэг үйлдсэн байх ёстой атал зөрчил, дутагдал шинжилгээгээр хэдэнтээ илрээд байгаа уг онгоцыг ИНЕГ-ын дарга асан "Аэро Монголиа” компанийн захирал С.Батмөнх шууд хуваарьт нислэгт оруулахаар нэр нөлөө, салбартаа танигдсан байдал зэргээ ашиглан зүтгүүлж байгаа бололтой. Түүнд ажлаа үр дүнтэй харагдуулах гэсэн амбиц байх нь тодорхой ч хууль зөрчсөн үйлдэл хийж, зорчигчид болон нислэгийн багийнхныхаа амь насаар дэнчин тавьтлаа шунах хэрэг баймааргүй. Хэрэв 6-р сарын 18-нд Увс, Баян-Өлгий рүү хуваарьт нислэгт дээрх онгоц хөөрсөн бол нисэх багийнхны төдийгүй зорчигчдын амь нас эрдсэлд орж байгаа хэрэг. 

Аэро Монголиа компанид хууль үйлчилдэггүй болсон уу?

Мөн онгоц газардах боломжгүй гэж дүгнэсээр байхад С.Батмөнх шахаж, дарамталсан гэх яриа үнэн бол хөөрхий Нислэг хөдөлгөөний төвийн мэргэжилтнүүд хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг л байсан бололтой.  

 

Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын 3.16-д "Иргэний нисэхийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаа нь аливаа этгээдийн гэм бурууг тогтоох, хариуцлага тооцоход бус осол, зөрчил давтан гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, төрийн өмнөөс хэрэгжүүлэх үйл ажиллагаа байна” гэсэн заалт бий. Тэгвэл тэрхүү осол, гэмтлийг шалган тогтоож, урьдчилан сэргийлэх үүрэгтэй төрийн үйл ажиллагааг төлөөлөн гүйцэтгэгч нар эрх ашгийн зөрчилтэй этгээдийн үгэнд орж болзошгүй эрсдлийг булзайруулан хааж байгаа нь буруу биз ээ. Аэро Монголиа компанийн иймэрхүү үйлдэлд хууль ёсны этгээдүүд цэг тавихын оронд хаацайлаад байвал юу л болох бол доо?!

 
 
Эх сурвалж: TUR.MN

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-07-24 15:40:41

нүд нь хоер тийшээ хараад явж байдаг санхүүгийн наранцэцэг авгай, нэг бүтэн солиотой наад захын мэдлэггүй батжаргал гээд хагас солио, харуул эрдэнэбаатар, алтантуяа гээд дарга болгоны өвөр түрий дамжиж явдаг нэг өндөөөөр янхан хүүхэн бий дээ

Зочин
2018-07-24 15:37:39

хүн танидаггүй мөнгө хахууль хоёр л өгч байвал хэнтэй ч хамаагүй нэг хөнжилд ордог хүн дээ......... өөрийхөө залгамж халуу насаар тавьсан зулбагасгануудыг нь хараад байгаарай та нар: хэлгүй даадаа үрэл МӨНХӨӨ, өөрийх нь өвөрт нь өдөр болгон кэвтэж байдаг

Зочин
2018-07-23 12:15:06

багтахгүй манай аймгийн бөхчүүд явах боллоо гэж эргүүтдэг юм даа. тэгээд буудлын ч мөнгө хоолны ч мөнгө өгөлгүй хүнд баахан зардал чирэгдэл учруулсан үнэн орк компани. говьалтайн эдний төлөөлөгч нь ч үнэн орк пяздаа.

Зочин
2018-07-23 12:13:01

энэ ёстой хогийн газар байна лээ. ийм авиа компани манайхаас өөр оронд байдаггүй байх. би 2013 онд говь алтай ороод буцахдаа эдний онгоцоор яг улсын баярын урд өдөр буцахаар билет авсан байхад онгоц нисэх өдөр залгаад уучлаарай танар өнөөдрийн онгоцонд

zorchigch
2018-06-25 23:03:09

Bi ene jijigkhen ongotcoor Manjuur ruu 2 udaa nissen. Deer ueiin tom ongotctoi zuirlekh ch ym bish. Yg l molokonii laazan dotor suuj bkh shig tiim medremj , aidas torson.Uilchilgee 0, khuiten bdag ym bilee. 1 sh mini pechenie ogson bkhaa.

Зочин
2018-06-25 12:04:26

энэ нөхөр саяхан ИНЕГ-аас хулгай хийж шоронд явсан,хашрахгүй дахиад тэнэгтээд шорондоо орох нь маш тэнэг хүндээ

Ажлын байр