Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Зарим үйлдвэрийн хиам, зайдсанд бичил биетний тоо их байжээ


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гуравдугаар сарын 25-наас тавдугаар сарын 30-ны хооронд хүнсний компаниудад шалгалт хийжээ.

 

Шалгалтын явцад нийт 148 төрлийн хүнсний бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулсан байна. Нийт 148 дээжнээс 5 буюу 3.3 хувь нь эерэг үзүүлэлтэй гарсан бөгөөд үүний 4 буюу 80 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 1 буюу 20 хувийг бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ.

 

Багануур дүүргийн Баяжих хүнсний мухлагт худалдаалж байсан, “Хос ивээл” ХХК-д үйлдвэрлэсэн “Аянчин” хагас утлагат хиам, “Аягын нуур” ХХК-ийн Намуун мини маркетад худалдаалж байсан “Зочин хүнс” ХХК-ийн Аянчин хагас утлагат хиам, Тансаг зайдас, “НИК” ХХК-ийн мини маркетад худалдаалж байсан, “Очир дагинас” ХХК-ийн нарийн хагас утлагат хиам зэрэг бүтээгдэхүүнүүдэд нян судлалын шинжилгээгээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их, мөн Эмээгийн дэлгүүр хүнсний мухлагт худалдаалагдаж байсан, БНХАУ-д үйлдвэрлэсэн Маракко нэрийн хүнсний бүтээгдэхүүнд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ.

 

Зөрчил гаргасан этгээдүүдэд 1.3 сая төгрөгийн шийтгэл оногдуулж зөрчлийг арилгалаа гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр