Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Буудалд амиа алдсан 13 настай охинд зориулан хөшөө бүтээж байна


Буудалд хэрцгийгээр амиа алдсан 13 настай охиныг өдөр бүр сануулж байх зорилгоор хөшөө бүтээж байна. Тус хөшөө нь хүүхдийн хүчирхийллийн эсрэг билэгдэл болж сүндэрлэх монгол охины хөшөө ажээ. Одоогийн байдлаар цутгалтын ажил дутуу байгаа тухай холбогдох хүмүүс мэдээлж буй юм. Өмнөд Солонгост мөн хүчирхийллийн эсрэг билэг тэмдэг болсон солонгос охины хөшөө байдаг бөгөөд хүн бүр хайрлаж арчилдаг аж.

Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Шүүгдэгч нар хохирогч охинд архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан үйл баримт тогтоосон билээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр