Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

АНУ-д суугаа фото сэтгүүлч Э.Эрдэнэбаярын "Амьдрал Миний Дуранд" гэрэл зургийн үзэсгэлэн удахгүй нээгдэнэ

 

Гэрэл зургийн бүтээлээрээ тайлангаа тавьж олонд үнэлүүлэх нь тухайн уран бүтээлчийн чин хүсэл байдаг билээ.  Фото сэтгүүлч Э.Эрдэнэбаяр 30 - д жилийн өмнөх түүхэн зургуудаараа үзэсгэлэн, номын баяраа зэрэг тэмдэглэхээр алс холын Америк орноос зорин иржээ.  Түүний бие даасан үзэсгэлэн, номын нээлт энэ сарын 06 өдрийн 15.00 цагт Монголын уран зургийн галерейд дэлгэн үзүүлнэ. "Амьдрал миний дуранд " шинэ цомог нь Адмон хэвлэлийн компанид хэвлэгдэн гарчээ 

Тэр хэлэхдээ: "Энэ номондоо би тухайн үеийн монголын нийгмийн амьдралыг "фото журнализм" буюу фото сэтгүүлзүйн баримтат талаас нь харуулахыг хичээсэн ба Монгол улсын 80-аад оны социализмын төгсгөл үе, 90-ээд оны монголын нийгмийн шилжилтийн үе, улс төр, урлаг, спортын салбарынхан, эгэл хүмүүсийн хөрөг, хот, хөдөөгийн хүмүүсийн ахуй амьдрал, байгалийн үзэсгэлэнт дүр төрх, ёс заншил, соёл гээд бүхий л салбарын амьдралыг гэрэл зургийн хальсандаа буулган үлдээхийг зорьсон юм. Олон жилийн хөдөлмөрөө шингээн баринтагласан уран бүтээлийн дээжээ эх орондоо гаргаж, олон түмэндээ өргөн барьж байна"

Эрдэнэбаяр бол мэргэжлийн гэрэл зурагчин бөгөөд түүнийг зургийн аппаратгүйгээр төсөөлөшгүй. 1996 онд МУИС-ын Сэтгүүл зүйн ангийг фото сэтгүүлчээр төгссөн. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Адмон Хэвлэлийн компанид мэргэжлийн гэрэл зурагчнаар тус тус ажиллажээ. Түүний зургууд олонд танигдсан дотоодын төдийгүй гадаадын хэвлэл дээр хэвлэгдэн гарч байсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын 1995 онд Европын орнуудад хийсэн албан ёсны айлчлал үеийн гэрэл зурагчнаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Э.Эрдэнэбаяр нь Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс салбартаа амжилттай ажиллаж буй сэтгүүлч, уран бүтээлчдийн нэр хүндтэй "Ган Үзэгтэн" шагналын эзэн.Тэрбээр Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны АНУ дахь тэргүүн  мөн Америкийн Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны гишүүн юм.

Э. Эрдэнбаяр нь одоо АНУ-ын Калифорни мужийн Морага хотод гэр бүлийн хамт амьдарч байна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр