Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өвөрмөц тогтоцтой Цонжийн чулууг тусгай хамгаалалтад авчээ

 

Дорноговь аймгийн ИТХ-аас Дэлгэрэх сумын нутагт буй өвөрмөц тогтоцтой Цонжийн чулууг байгалийн дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргажээ.

 

 

Сумын төвөөс зүүн хойш 55 км-т орших Цонж толгой нь зургаан талт босоо гонзгой бие биедээ наалдан ургасан зургаан талт харандаа мэт сонин сайхан тогтоцтой цэнхэр чулуу, байгаль эхийн уран чамин урлалт жижиг уул юм.

 

Эрт үед энэ чулуунаас ухаж авч байсан ул мөр бий. Ухсан хэсэг нь 3-4 метр гүнзгий жигд хэмжээтэй, нарийхан, урт шулуун чулууны багц бөгөөд дээрээс нь харахад зүсмэл чулуун шал мэт. Хүний гараар бүтээсэн зургаан талт баганууд мэт хүрмэн хөх чулуун байц хаднууд, өндөр нь 6-7 м, өргөн нь 15-20 см хөх хүрмэн чулуу юм. Ийм зургаан талт хүрмэн чулууны өвөрмөц тогтоц Монголд үүнээс өөр газарт байхгүй.

 

 

Харин дэлхийд цөөн хэдэн газарт байдаг бөгөөд “hexagonal rock” гэж нэрлэдэг аж. Тиймээс байгалийн энэхүү дурсгалт газрыг хамгаалах, хойч үедээ бүрэн бүтнээр үлдээх зорилгоор тусгай хамгаалалтад авсан байна.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр