Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Баярын наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?

 

Улаанбаатар хотын 2018 оны 7 дугаар сарын 5-13-ны цаг агаарын урьдчилсан төлөв

7 дугаар сарын 5-нд: Үүлшинэ. Үдээс хойш бороо орно. Салхи баруун өмнөөс 4-9м/с, үдээс хойш түр зуур 14-16м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 28-30 градус шөнөдөө 17-19 градус дулаан байна.

7 дугаар сарын 6-нд: Үүлэрхэг, бороо орно. Салхи баруун хойш эргэж 5-10м/с, үе үе 9-12м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч өдөртөө 20-22 градус шөнөдөө 12-14 градус дулаан байна.

7 дугаар сарын 7-нд: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос 6-11м/с, үе үе -12 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 17-19 градус шөнөдөө 8-10 градус дулаан байх төлөвтэй. 7 дугаар сарын 8-нд: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс 7-12м/с, түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 17-19 градус шөнөдөө 8-10 градус дулаан байх төлөвтэй.

7 дугаар сарын 9-нд: Шөнөдөө үүл багасаж, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ Түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс 5-10м/с, үе үе 12-14м/с хүрнэ. Өдөртөө 21-23 градус шөнөдөө 12-14 градус дулаан байх төлөвтэй.

7 дугаар сарын 10-нд: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цаилгаантай. Салхи зүүнээс 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 градус шөнөдөө 11-13 градус дулаан байх төлөвтэй.

7 дугаар сарын 11-нд: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ. Түр зуурын бороо орох төлөвтэй. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 градус шөнөдөө 10-12 градус дулаан байх төлөвтэй.

7 дугаар сарын 12-нд: Үүлшинэ. Түр зуурын бороо орох төлөвтэй. Салхи зүүн өмнөөс 5-10м/с, түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 градус шөнөдөө 15-17 градус дулаан байх төлөвтэй.

7 дугаар сарын 13-нд: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 4-9м/с. Өдөртөө 28-30 градус шөнөдөө 16-18 градус дулаан байх төлөвтэй.

Анхааруулга: 7 дугаар сарын 6-наас 13-ныг хүртэл ихэнх нутгаар бороо орж, ялангуяа Хангайн уулархаг нутаг, төв, зүүн аймгуудын нутгаар зарим үед усархаг бороо аадар орох магадлалтай тул үер усны аюулаас онцгой сэрэмжтэй байх хэрэгтэй байна.

Жич: Хотын цаг агаарын урьдчилсан мэдээг 7 дугаар сарын 9-нийг хүртэл гаргах боломжтой байна. Цаашхи нь ерөнхий төлөв бөгөөд 4 хоногоос цаашхи агаар мандлын ирээдүйн төлөв их өөрчлөгддөг тул хугацаа ойртуулж нарийвчлах шаардлагатай болно. 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр