Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяны ялагчид тодорч, шагналаа гардаж авлаа


“Сити Баз Консалтинг” ХХК, “Нийслэлийн тээврийн газар”-тай хамтран нийтийн тээврийн зорчигчдын хандлагыг сайжруулах, нийтийн тээврээр үйлчлүүлэх соёлыг төлөвшүүлэх, иргэдийн нийгмийн соёлыг дээшлүүлэх зорилгоор “Нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлцгээе” сошиал аяныг гурван сарын хугацаанд амжилттай өрнүүлж, өнөөдөр ялагчдаа тодрууллаа.

2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс 2018 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл гурван сарын хугацаанд үргэлжлэн явагдсан уг аянд иргэдийн зүгээс нийтийн тээвэртэй холбоотой 300 гаруй бүтээл ирүүлснээс уралдаан зохион байгуулагчдын зүгээс видео уралдаанд хоёр бүтээлийг, фото зургийн уралдаанд нэг бүтээлийг тус тус  шилдгээр шалгарууллаа.

Видео уралдаанд нэгдүгээр байр эзэлж,  Iphone X гар утасны шагналын эзэн болсон оролцогч “СL team” багийн бүтээл:







Видео уралдаанд хоёрдугаар байр эзэлж, Dell notebook шагналын эзэн болсон оролцогч Г.Саранзаяагийн бүтээл:





Фото зургийн уралдаанд нэгдүгээр байр эзэлж, Iphone 8 гар утасны эзэн болсон оролцогч Ш.Лхагвасүрэн, Э.Шагай нарын бүтээл:

  



Гурван сарын турш бидэнтэй хамт байж, уралдаандаа идэвхтэй оролцсон нийт оролцогчиддоо баярлалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр