Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Хужирт” брэнд Пантом загвараар гангарлаа

 
“Жем Хужирт“ ХХК нь нийгмийн өргөн хүрээг хамарсан олон төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлдэг. Энэ үүднээс 2018 оны  зургаан сарын 25аас  эхлэн  Сөүлийн гудамж буюу  Шөнийн гэрэлт гудамжид хужирт ус брэндийн  пантом бүтээлийг  олонд хүргэсэн байна. Энэхүү бүтээл нь  хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлсөн шинэлэг маркетингийн сурталчилгаа төдийгүй иргэдийн үзэж сонирхох зүйлсийн нэг болжээ.




Тус  бүтээлийг Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн, архитектор, зураач Д.Ганзориг 20 хоногийн хугацаанд   авьяас чадвар,  ур ухаанаа  хослуулан  бүтээсэн байна. Хаднаас урган гарсан мэт дүрслэгдсэн хужирт  ус нь өөрөөсөө ногоон  баян бүрдийг бий болгон цэнгэг усыг оргилуулж байгаа мэтээр пантомыг бүтээсэн нь Монголдоо анхдагч   болж чадсан. Ташрамд дурдахад  тус бүтээл нь 4 метр 50 см өндөртэй бөгөөд  суурийг  2 метр өргөнтэй хийгджээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр