Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа


Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа. Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-13-ны өдрүүдэд улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

-ХҮҮХЭД ТӨӨРСӨН ТОО ӨНГӨРСӨН ОНЫХООС 27 ХУВЬ БУУРЧЭЭ-

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан урлаг соёлын тоглолтын үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалт зохион байгуулах болон иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах үүргийг амжилттай гүйцэтгэлээ. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүйн долоон худаг болон Сүхбаатарын талбайд эцэг, эхтэйгээ баяр наадам үзэж явсан 62 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Энэ жилийн наадмаар төөрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос 27 хувиар буурсан нь цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор асран хамгаалагчийнх нь утасны дугаар бүхий бугуйвчийг зүүж өгч, эцэг, эхчүүдэд сайтар анхааруулж, сэрэмжлүүлсэн нь үр дүнтэй болсон байна.

Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажилласан юм. Тухайлбал, баяр наадмын хоёр дахь өдөр буюу долоодугаар сарын 12-нд соёолон насны хурдан морьдын уралдааныг үзэж сонирхсон 60-70 мянган иргэний амар тайван, аюулгүй байдлыг хангаж, 13 мянга орчим автомашины хөдөлгөөнийг зохицуулж ажилласан байна.

Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа Arslan.mn

-ХУРДАН МОРИЙГ 40-50 МАШИН ДАГАЛАГ ЭМХ ЗАМБАРААГҮЙ
БАЙДЛЫГ ЦЭГЦЭЛЖЭЭ-

Энэ жил баяр наадмын хурдан морьдын уралдааныг дагах автомашиныг зохион байгуулалттай болгож, дэг журамд оруулсан нь онцлог байлаа. Урьд урьдын жилүүдэд хурдан морины уралдааныг дунджаар 40-50 автомашин дагадаг байсан эмх замбараагүй асуудлыг цагдаагийн байгууллагаас цэгцэлж, яаралтай түргэн тусламж, мал эмнэлэг, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах шаардлагатай найман автомашинд зөвшөөрөл олгосон юм. Уг зохион байгуулалтыг хийснээр хурдан морины уралдаан шударга явагдах болон уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал байлаа.

Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа Arslan.mn

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах талбай, морь гараанаас барианы зурхай хүртэл телехяналтын камеруудыг суурилуулж, хяналт тавьж ажилласан нь үр дүнгээ өгч, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй тайван наадлаа. Цагдаагийн алба хаагчийг хүндэтгэн, хууль ёсны шаардлагыг биелүүлж дэг журамтай наадсан та бүхэндээ баярлалаа. 

Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа Arslan.mnНоцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа Arslan.mn

Ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй сайхан наадлаа Arslan.mn
 

Эх сурвалж: Arslan.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр