Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ирэх намрын чуулганаас эхлэн гишүүдийг ингэж “дэглэнэ”


Дэгийн тухай  хуулийг УИХ-ын хаалтын чуулганаар амжиж баталсан.  Хуулийн төслийг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт, Л.Мөнх­баатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нарын 14 гишүүн өргөн мэдүүлсэн байдаг.   Хуульд гишүүдийн  чуулганы ирц хүрээгүй  бол эгүүлэн татах, дэг зөрчсөн гишүүнийг танхимаас гаргах заалтыг анх оруулаад байсан ч хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуульд нийцэхгүй хэмээн хасч баталлаа. 

Хууль санаачлагчдын  нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт  энэ талаар “Гишүүдийн хариуцлагатай холбоотой зарим заалт хасагдсанд харамсч байна. Хуралдаа суудаггүй тасалдаг гишүүнийг эргүүлэн татах заалтыг хассан нь ухралт боллоо. Төрийн албан хаагчид, холбогдох албан тушаалтан УИХ-д, төрд зөвхөн үнэн зөв мэдээлэл өгдөг байх хариуцлагын заалтыг ч мөлийлгөсөнд харамсч байна. Гишүүдийн, албан тушаалтнуудын хариуцлагыг дахин чангатгах, дэг шиг дэгтэй болох хэрэгтэй. Дэгийн хууль өмнөхөөсөө дээрдсэн үү гэвэл дээрдсэн. Дахиад л хуулиа сайжруулахын төлөө ажиллана ” гэлээ.

 

Тэгэхээр УИХ-ын гишүүд ирэх намраас эхлэн дараах дэгтэйгээр хуралдана.

 

  • УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглана. Цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглосон заалт нэмжээ.
  • УИХ-ын ги­шүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглох хариуцлагын зохицуулалт нэмсэн.
  • Гишүүд хэлэл­цэж байгаа асуудалтай холбогдолгүй асуудлаар үг хэлбэл хуралдаан даргалагч нэг удаа сануулах, сануулгыг зөрчвөл тухайн үг хэлэх хуга­цааг дуусгавар болгоно.
  • Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх өөрөөр хэлбэл Засгийн газрыг тогтвортой ажиллах боломжоор хангах тухай хуулийн төсөлд тусгасан. Ийнхүү өөрчлөлт оруулахгүй бол 50 гишүүн хуралдаанд сууж 26 гишүүний саналаар огцордог байвал Засгийн газар тогтвортой ажиллах боломж бүрдэхгүй гэж үзжээ.
  • Хурууны хээгээр ирцээ бүртгүүлдэг болно. Төрийн албан хаагчийн адилаар хурууны хээгээр цагаа бүртгүүлж ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар зохицуулсан.
  • УИХ-ын гишүү­дийн саналыг хурууны хээгээр авах тухай заалтыг нь 2019 оны дөрөвдүгээр сарын 5-наас буюу дараа жилийн хаврын чуулганаас эхлэн хэрэгжүүлнэ. Учир нь үүнд шаардлагатай техник, технологийн шийдлүүдэд зарцуулах төсвийг ирэх оны төсөвт суулгаж байж хэрэгжүүлэхээс өөр аргагүй байгаа юм. УИХ-ын гишүүдийн саналыг хурууны хээгээр нь авдаг болсноор бусдын өмнөөс санал өгч кноп дарах байдал арилна гэж үзжээ.

Ийнхүү ирэх намраас гишүүд бусдын өмнөөс кноп дардаг, төгөлдөр хуурддаг зохисгүй явдал төгсгөл болох юм. Бусдын өмнөөс санал өгч гишүүний, цаашлаад иргэдийн эрхэнд халддаг байдал эцэс болно гэдгийг хууль санаачлагчид хэлж байв.

 

 Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-08-11 22:15:11

Цэцэрлэгэ доодталын давхаруудыг яагаад байж бологvй гэжвээ биний хойч vеийхэн маань сугуул цэцэрлэг ховордоод байна аа уих-ийн гишvvдээ хойч vеээ бигий хосор хаяачээ гэж хvсэмжилж байнам.

зочин
2018-08-11 22:10:43

УИХ-ийн эрхэм гишvvдээ хэдэн биенийхээ дээр доор гарах гэж хэрэлдэж байхаар ард олоныхоо аж амьдралыг эргэн нэг хардаа оорийн гэсэн орон гэргvй улс хэрээс хэтэрлээ бас Баянгол дvvгийн эрvvл мэдийн товийн урд баригдаж бацгаа эмлэгийн барилагийг дээд талийн

Ажлын байр