Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэв


Наадмын өдрүүдээр анх дуулдсан ч амралт баярын дуулианд дарагдаж бүдгэрсэн нэгэн сайн мэдээ бий.

Тэр нь юу гэвэл Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Фитч” агентлаг 2018 оны 7-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” болгов. Өөрөөр хэлбэл хасах В байсан зэрэглэл В болж дээшилсэн гэсэн үг.  Зээлжих зэрэглэл ингэж өссөн нь эдийн засаг сайжирч байгаагийн шинж бөгөөд олон улс, тэр дундаа хөрөнгө оруулагч нарт очиж байгаа сайн мэдээ юм.

“Фитч” агентлаг  манай улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ дараах үндэслэлийг авч үзжээ.

 

Төсвийн гүйцэтгэл, тоон үзүүлэлтүүд 2017 оны 11-р сараас хойш тогтмол сайжирч 2018 оны 5-р сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн. Мөн төсвийн зарлага 6 хувьд хүрсэн нь 2018 оны зорилтот түвшинд хадгалагдаж байна. Фитчийн зүгээс төсвийн алдагдал 2018 оны эцэст ДНБ-ний 3.9 хувьд хүрч бууран, улмаар Засгийн газрын нийт өр ДНБ-ний 75.3 хувь /2017 онд 81.2%, 2016 онд 91.4 хувь байсан/ хүртэл буурна гэсэн төсөөлөлтэй байна.

 

Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг 6 дугаар сард хэлэлцэж баталсан ба хөтөлбөрийн хэрэгжилт сайн, 2018 оны 3-р сарын байдлаар бүх тоон үзүүлэлтүүд амжилттай хангагдсан болохыг тэмдэглэсэн. Ийнхүү ОУВС цаашлаад бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүд үргэлжлэн хийгдэх боломж бүрдсэн.

 

Өөр нэг гол үндэслэл бол Монгол Улсын гадаад валютын нөөц 2017 оны эхээр 1 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол ОУВС-ын хөтөлбөртэй уялдаатайгаар санхүүжилтүүд хийгдсэнээр 2018 оны 5-р сарын байдлаар 3.3 сая ам.долларт хүрч өссөн явдал.  

 

Түүнчлэн  эдийн засгийн өсөлт 2018 оны 1-р улиралд 6.1 хувьд хүрсэн зэрэг нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхэд  нөлөөлжээ.

 

Эх сурвалж. Zaluu.com
Г.Хантулга

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр