Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Орцонд өндөр настай эмээг дээрэмдсэн этгээдүүдэд 6 жилийн ял оноолоо

 

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан гурван залууг илрүүлж цагдан хорьсон байгаа билээ.

Тэгвэл тэднийг шүүх хурал өнгөрсөн долдугаар сард болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон байсан. Харин өчигдөр орой Баянгол дүүргийн шүүхэд шүүж, ял оноолоо.

Нэгд нь зургаан жилийн хорих ял өгсөн бол хоёрт нь таван жил нэг сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Хохирогч 74 настай Ц-гийн хувьд хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй одоо ч хүний гарт сахиуртай байгаа ажээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр