Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Автобусны жолоочид мөнгө өгч зорчих нь буруу”


Аль дуртай хаалгаараа орж, кондукторт мөнгөө өгч тасалбар авчихаад, олны дунд чихэлдэн явдаг үе саяхан мэт санагдах ч энэ цаг дуусаад аль хэдийнээ гурван жилийн нүүр үзжээ. Анх иргэдийг автобусанд цахим картаар үйлчлүүлж сурч, жигдрэхэд 1.5 жил шаардлагатай хэмээн тооцоолсон байдаг. Гэвч өдийг хүртэл “цахим картаар” явж хэвшээгүй байгаа нь хачирхалтай. 

Хэд хоногийн өмнө нийтийн тээврээр зорчиж явахдаа автобусны шалгагч бүсгүйтэй ярилцах боломж олдсон юм. Бид хэсэг зуур ярьж зогсоход тэрбээр жолооч болоод зарим зорчигчдын тухай, “Иргэд маань бүгдээрээ автобусанд зорчихдоо смарт карт ашиглаад хэвшчихвэл хэн хэндээ амар юм, уг нь. Гэтэл смарт картаар зорчихоосоо илүүтэй жолоочид мөнгө өгч зорчдог зөрчил түгээмэл байна. Энэ утгаараа автобусны жолооч шиг баян хүн алга болжээ. Нэг тойроод л хэдэн арван мянга, бас болоогүй тусдаа цалин авна гээч. Хүмүүс тэрийг нь мэдэхгүй мөнгө өгөөд байх” хэмээн ярьж байсан юм.  

Нээрэн л гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр олон зүйлээс болж уг байдал үүссэн болох нь гарцаагүй. Биднийг ярилцах үеэр хэд хэдэн хүн автобусанд бэлэн мөнгөөр зорчихыг оролдлоо. Тэдний ихэнх нь “Заа сүртэй шд”, “Тэр картыг чинь цэнэглүүлэх гэж ядаргаа” гэж байсныг хараад гадаа халуунд хөлсөө урсган зогсох тэдгээр шалгагчдыг бага ч гэсэн ойлгох шиг болов. Зөрчил гаргаж буй иргэдэд шаардлага тавина, түүнийхээ хариуд ёс бус үгээр хараалган зэмлүүлнэ. 

Улсын минь хөгжил бидний ухамсарт үйлдлээс эхэлнэ. Иргэн та хүн бүхний хөдөлмөрийг үнэлэн нийтийн тээврээр зорчихдоо “Цахим карт” хэрэглэж хэвшээрэй. 


Б.Халиун

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

иргэн
2018-07-25 10:35:45

Хууль зөрчсөн орон нутгийн ялгавар гаргасан журмыг мөрдөхгүй шүү

иргэн
2018-07-25 10:33:09

хөнгөлөлттэй карт гэхгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлээд үнэгүй явж, хуулиар олгосон эрхээ эдлэнэ шүү.

иргэн
2018-07-25 10:31:51

Би хөдөөний хүн. Монгол улсын Ахмад настны тухай хуулиар 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэй хүн орон нутгийн харъяалал харгалзахгүйгээр хот, аймгийн төвүүдэд таксинаас бусад нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж байхаар хуульчилсан тул

Зочин
2018-07-23 10:13:01

Жолооч нь залууг хөөгөөд буулга чихлаа. Өчнөөн олон зорчигч бэлэн мөнгө өгөөд явж байхад буяныг бодож ядарсан хүнийг суулгаад явчихад яахав дээ. Адаглаад зүгээр олж байгаа мөнгө өөрт нь хоол болно биз дээ.

Зочин
2018-07-23 10:09:19

Заримдаа яарч сандраад карт гүй яваад жолоочид мөнгөө өгөх тохиолдол гарч л байгаа. Ухамсаргүй шуналтай жолооч нар байнаа байна. Саяхан нисэхийн автобусанд зайлуул ядарсан байрын залуу орж ирээд картаа дартал үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэдгийн. Жолооч нь

Ажлын байр