Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

​МОНГОЛОО | MONGOLOO группийн ээлжит сайн үйлсийн аян "дин дон"


Цаг үе нийгмээ дагаад Монголын залуучууд сайн үйлсийн аянд эвлэлдэн нэгдэх нь олон болжээ. Байгалийн гамшиг болон ард олны сэтгэлийг эмзэглүүлсэн үйл явдал бүрийд монголчууд нэг, нэгэндээ тус дэм болдог зөв хэвшил сүүлийн жилүүдэд ихэсч буй нь нийгмийн захиалга юм.

Монголын хамгийн их гишүүнтэй сайн үйлсийн аяныг шат дараатай зохион байгуулж ирсэн  МОНГОЛОО | MONGOLOO фэйсфүүк группийн сайхан сэтгэлт залуус маань дараачийн сайн үйлсийн аянаа эхлүүлээд байна. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар нэгдсэн мундаг  залуус маань өмнө нь хэд хэдэн сайн үйлсийн аянг амжилттай зохион байгуулж  МОНГОЛОО | MONGOLOO группд тайлагнаж байсан билээ.

Энэхүү группийн хийсэн сайн үйлсийн аянаас дурдвал:
  1. Эдгээр залуусийн хамгийн эхний сайн үйлсийн аян бол Эх нялхсын эмнэлгийн төрөх тасгийн эргэлтийн 8-р хаалганы орчин болон мөөгөнцөр үүсч, ханын будаг халцарч, эргэлтээр ирсэн хүмүүс нь суух сандал ч үгүй байсан хүлээлгийн өрөөг засварлах байсан. Энэхүү  сайн үйлсийн аяныг 2018 оны 02-р сарын 25-ны өдөр эхлүүлэн 2018 оны 03-р сарын 12-ны өдөр аяны  хүрээнд хийгдсэн ажил дуусаж хүлээлгэн өгсөн билээ. Олон аавуудын үр хүүхдээ өлгийдөн амьдралын хамгийн сайхан гэрэл гэгээтэй дурсамж үлдээдэг энэхүү газарыг сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр, мундаг ажилсаг залуусийн хүчээр засварлаж дууссан билээ.
Энэ сайн үйлсийн аян нь  монголын ард түмэн зүрх сэтгэлээрээ нэгдэж чаддагийн тод жишээ болон цаашдаа нийгмийн хүрээнд сайн үйлсийн аян явуулах урам зоригийг залуучуудад өгсөн юм.
 









2. Дараагийн сайн үйлсийн аян бол “Буян буцаж ирдэг” гэдэг үгний тод жишээ болсон Н.Буянжаргал ахад сонсгол бэлгэлэх аян 2018 оны 3-р сарын 12-ны өдрөөс эхэлсэн юм. 

Буянжаргал  нь Эх нялхсын эргэлтийн 8-р хаалгыг засах сайн үйлсийн аян эхэлсэн цагаас хүлээлгэн өгөх хүртэл энэ хугацаанд үнэхээр чин сэтгэлээсээ ажилласан. Энэ сайхан сэтгэлтэй ах, алдрай бяцхан үрийнхээ, гэр бүлийнхээ халуун дулаан дуу хоолой, орчлон ертөнцийн дуу чимээг сонсож үл чадна.Буянжаргал  ах нь 2018 оны 4-р сарын 13-ны өдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт ДУНГИЙН СУУЛГАЦ-ын  хагалгаандаа  амжилттай орсон билээ.




 
3. Группийн сайхан сэтгэлт залуус маань “Папараци” сэтгүүлийн хамт олон, “Sunray” гоо сайхны салон, “Видал” салон, “Хосбилгүүн Зул”  ХХК, “Вкус” ресторан нартай хамтран  “Бусдад амьдралын баяр баясгалан, эрч хүчийг бэлэглэе” уриан дор нэгэн сэтгэлээр нэгдэж 6 хүүхэдтэй өрх толгойлсон ээж Б. Отгонсарнайд  тусламжийн гараа сунгасан юм.
Энэхүү сайн үйлсийн аян нь нийгмийн нэгэн хөдөлгөгч хүч болсон өрх толгойлсон эхчүүд, эмэгтэйчүүдийг баярлуулах тэдэнд сэтгэлийн дэм өгөх, амьдралд нь өнгө нэмэх, нэг өдрийн аз жаргалыг бэлэглэх зорилготой ажээ.
 
4. “Лидер оюутан” академиас санаачлан зохион байгуулж буй “Аз жаргалыг хамтдаа түгээе” нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн сайн үйлсийн аянд “Папараци” сэтгүүлийн хамт олонтой хамтран нэгэн гэр бүлийг газартай, хашаатай, гэртэй болголоо. Энэ тусламжийн гар сунгасан гэр бүл нь СХД-ийн 11-р хорооны иргэн Л.Долгор эмээгийнх байсан.  Л.Долгор эмээ охин болон хоёр зээ охин, нэг зээ хүүгийн хамт айлын хашаа байшин түрээслэн амьдардаг ба өөрийн охин Саранцэцэг нь 43 настай хэлний бэрхшээлтэй, Том зээ охин нь 33 настай сүрьеэ өвчний улмаас группт байдаг, зээ хүү нь 28 настай удамшлын саажилттай, бага зээ охин нь 17 настай бөгөөд техник технологийн коллежид суралцдаг. Энэ гэр бүл Л.Долгор эмээгийн тэтгэвэр, гурван хүний группын мөнгөөр чадан ядан амьдардаг бөгөөд ихэнх мөнгө нь эмчилгээ сувилгаанд зарцуулагддаг гэсэн.
 


5. 
“Буянт өргөө” ТББ-тай  хамтран Багануур дүүргийн 4-р хорооны ахмад настан Хорлоо эмээд шинэ гэр барьж өгсөн.
 
 



Энэ группийн  зохион байгуулж байгаа хандивын ажилд итгэж, хар буруу муу саналгүй хандив өргөж дэмжиж, харж, бас хүлээж байгаа олон хүмүүс баян цатгаландаа биш хоногийн хоолны мөнгөнөөсөө хасан байн сэтгэлийн том дэм өгч буй Буянтангууд юм шүү. 
 
МОНГОЛОО | MONGOLOO фэйсфүүк группийн мундаг залуусын эхлүүлсэн  дараагийн сайн үйлсийн аян нь амжиргааны түвшин доогуур айл өрхөд чиглэсэн аян юм.
Амжиргааны түвшин доогуур айл өрхөд туслах үүднээс өөрт байгаа төдийлөн хэрэглэдэггүй ч бусдад хэрэгтэй зүйлсээ цуглуулж ангиллаж тараах гэж байгаан байна.
Сайхан сэтгэлт монголчууд маань энэ аянд нэгдэн сэтгэлийн өглөг өгөх  бүрэн боломжтой юм. 8 сарын 20 хүртэл  тусламжийн барааг хүлээж авна. 
Холбоо барих утас: 99141577, 99146901, 90350777






 
САЙН ҮЙЛ БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
 
 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-07-23 09:58:34

Мундаг хүүхдүүд юм өө. Ер нь одооны залуусын ухамсар цаанаа л нэг өөр байна лээ.

Ажлын байр