Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Турк сургуулийн захирал Вейсел Акчайг хамгаалалтад авчээ

 

Цагдаагийн байгууллагаас Монгол, Туркийн хамтарсан сургуулийн захирал, БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) энэ сарын 27-ны өдрийн өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.  Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2.1-д заасан “хүнийг хулгайлах” зүйл ангиар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр хулгайлахыг завдсан этгээдийг одоогоор олоогүй байгаа аж.  Харин Турк сургуулийн захирлыг Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс хамгаалалтад авчээ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр