Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сонгодог урлаг крафт хоёр салшгүй холбоотой


Долоон настайгаасаа  сонгодог  урлагаар хичээллэсэн бяцхан  хүү  өдгөө 30 насны босгон дээр удирдаач  болсон  тухай түүх Монгол улсын  хэмжээнд гарын арван  хуруунд багтахтай үгүйтэй байдаг. Тэгвэл энэ бүхнийг бий болгож чадсан эрхмийг Монгол  улсын  Консерваторын багш, эрдүү хилийн хөгжимчин, удирдаач Э.Батмягмар юм.


Удирдаач Э.Батмягмарын хувьд эзэмшсэн мэргэжил нь эрдүү хийлийн хөгжимчин. Гэвч  түүний хувьд  урт хугацааны хичээл  зүтгэл, хүч хөдөлмөрөөс хамааран удирдаач мэргэжлээр ажиллах болсон.Тэрээр Америк, Итали улсад суралцаж бакалавр болон  магистрын зэргээ эрдүү хилийн хөгжимчин мэргэжлээр эзэмшжээ.



“Бүтээл бүхэн крафтаас үүдэлтэй.Гар урлалгүйгээр сонгодог урлагийн  хөгжмийн зэмсэг гэж үгүй.  Энэ бүхэн байхгүй бол би гэж хүн байхгүй”

Э.Батмягмарын хувьд сонгодог урлагт хэрэглэгдэх  хөгжмийн  зэмсгийг  гар урлалтай салшгүй холбоотой гэж үздэг. Сонгодог урлагийн хөгжмүүд нь хөгжмийн зэмсгийн бүтээл  болох хүртлээ 4-5 уран бүтээлчийн гараар дамжин өөрийн хөгжимчинд очдогийн нэгэн адил, бүтээл бүхэн энэ дайны  дамжлагыг дамжин эцсийн хэрэглэгч дээр  очдог гэдэгт  хөгжимчин, удирдаач бат итгэлтэй байдаг. Энэ ч үүднээс  Монгол технологичийн авьяас чадвараар  бий болж нарийн хийц технологитой урт хугацааны хөдөлмөр  шингэсэн  крафт шар айргийг  өөрийн мэргэжлийн салбар болох сонгодог  урлагтай энэ тэнцүү хэмээн үздэг.

Идэр насандаа өөрийн мэргэжлээрээ эх орондоо тэргүүлж яваа уран бүтээлчээр  өөрийгөө төлөөлүүлэх крафт шар айраг нь Монголд худалдаалагдах шар айрагнаас хатуулгын хэмжээ, зөрөг цэцгийн давамгай таатай амт, үндсэн дөрвөн төрлийн  орцны төгс цогцол, үргэлж шинэлэг байх эдгээр давуу чанараараа сонгодог хөгжимчний сонголт болж  чадсан байна.




 
 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр