Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Ерөнхий Сайд У.Хүрэлсүх: Монголынхоо ард иргэдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна


ЗТХЯ-ы эрх бүхий ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Мөн Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг осолдсон бөгөөд эдгээр асуудлуудтай холбогдуулан МУ-ын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийжээ. Тэрээр ЗТХЯ-ы удирдах төвшний ажилтнуудыг ажлаас нь халсан гэдгээ мэдэгдсэн бөгөөд "Монголын төр шударга байх ёстой. Сахилга хариуцлагыг, дэг журмыг бид чангатгах ёстой. Ингэж байж бид нар амжилтад хүрнэ.

Ард иргэд маань энийг хүсэж хүлээж, Монголын төрөөс шаардаж байна. Энэ шаардлагад бид нийцүүлж ажиллах үүрэгтэй, хийх ёстой гэж би ЕС-ын үүднээс үзэж байгаа учраас өнөөдрийн энэ шийдвэрийг албан ёсоор гаргаж байгаагаа нийт ард иргэддээ мэдэгдэж байна. Алдаа дутагдал их байна, ажлын хариуцлага сул байна. Энэ бүхэн дээр бид нар хариуцлага тооцож ажиллах ёстой гэдэг нь энэ эмгэнэлт үйл явдлаас харагдаж байна. Монголынхоо ард иргэдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна.

Бид ажлаа улам сайжруулж, алдаа дутагдлаа засаж сайжруулж ажиллах болно гэдгээ та бүхэндээ илтгэе" хэмээжээ. Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр огцорч буй бол бусад газрын дарга нарт ёс зүйн хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Харин осолдсон галт тэрэг болон төмөр замыг сэргээн засварлах ажил үргэлжилж буй ажээ. 

 

Image result for галт тэрэг осол дорноговь

 

Image result for зтхя

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

11
2018-08-13 17:21:37

Энэ ЗГт "нохой хорих" байдлаар тавьсан сайд олон бий Монгол улс, оюуны оргил болсон боловсон хүчнээр үнэнхүү дутагдаж байна

11
2018-08-13 17:18:50

ИЙМ ЗҮЙЛИЙГ УУЧЛААД ч ЯАДАГ БАЙСАН ЮМ. ЕБС ТӨГСӨГЧДӨӨС ЭЕШ ыг шударгаар авч гадаад дотоодын их дээд сургуульд сургаж боловсон хүчнээ бэлтгэж авахгүй Монгол улс чадваргүй ёс зүйгүй дипломтонгуудаас болж элгээрээ мөлхөх цаг хаяанд ирчихжээ

Зочин
2018-08-13 15:24:02

оройтоогүй биз сүр данзан,ажил авсан бол хийсэн шиг хийлдээ чааваас

Ажлын байр