Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Бямбацогт: Хүний өөрийнх гэлтгүй алба хаагчдад хариуцлага тооцно


МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хурлын дараагаар Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогт болон МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дарга Д.Батбаатар нар хурлын талаарх товч мэдээлэл хийсэн юм.

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: Төрийн албаны бүх шатанд сахилга, дэг журмыг сайжруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай МАН-ын дүрмийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Хяналтын Ерөнхий хорооны тогтоолыг удирдлага болгон Удирдах зөвлөлөөс дараах тогтоолыг гаргалаа. Үүнд:

 

 -  Монгол Ардын намаас сонгогдож, томилогдсон улс төрийн албан тушаалтнуудын Улстөрийн болон Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй, мэргэшил, ур чадвар ёс зүйн шаардлага ханган ажиллаж чадахгүй байгаа алба хаагчидтай хатуу хариуцлага тооцож ажиллах

 

- Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг бүх шатанд чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг МАН-ын Удирдах зөвлөлөөс МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд чиглэл болголоо гэдгийг хэлсэн юм.

 

 

Г.Занданшатар: Монголын төрийг төр шиг байлгах ажлыг эрчимжүүлнэ

 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: "Монгол Улсын Засгийн газар 2017 оны аравдугаар сард байгуулагдсан анхны өдрөөсөө Төрийн албыг хариуцлагатай байлгах чиглэл барьж ажилласан. Энэ хүрээнд Төрийн албаны шинэ хууль батлагдсан. Төрийн албанд сонгон шалгаруулж авахуулахаас, нэр дэвшүүлэх гээд 47 журмыг дагаж мөрдөж байна. Төрийн албаны тухай ёсзүйн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Сахилга хариуцлагыг бүх түвшинд хийж, Монголын төрийг төр шиг байлгах ажлыг хэрэгжүүлнэ. Ёсзүйтэй, сахилга хариуцлагатай нь албан тушаал дэвшдэг тогтолцоог бий болгоно" гэв.

 

С.Бямбацогт: Хүний өөрийн гэлтгүй алба хаагчдад хариуцлага тооцно

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулъя. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хөнгөн шуурхай, хуулийг дээдэлж, ил тод ажиллах ёстой. Гэвч харамсалтай нь энэ байдал цалгардаж байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид нэг мөр ойлголттой, нэгдсэн нэг зорилготой байх ёстой. Харамсалтай нь хэрэгжиж чадахгүй байна. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд хоёргүй сэтгэлээр, хүнд сурталгүй, шан харамж авахгүй, худал хэлэхгүй, хулгай хэлэхгүй, хууль зөрчихгүй ажиллах ёстой. Тиймээс төрийн албан хаагчид, улстөрийн албан хаагчид хариуцлагатай байх хэрэгтэй байна. Хэн нэгэн даргын хүн гэдэг байдлаар явбал шинэчлэгдэхгүй. Тиймээс хүний өөрийнх гэлтгүй хариуцлага тооцно. Үүнд МАН-ын Удирдах зөвлөл санал нэгдсэн" гэлээ. 

 

ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтарыг нэр дэвшүүллээ

 

Мөн Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурлаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар УБТЗ-д 25 жил тасралтгүй ажилласан, туршлагатай төмөр замчин Лувсангийн Халтарыг томилохыг дэмжиж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Л.Халтар нь 1965 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн ОХУ-ын СанктПетербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгсч 1983-2013 онд цэвэрлэгч, ачигчаас Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргаар ажиллаж 2017 оноос  оноос  УБТЗ-ын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

zochin
2018-08-19 15:41:28

ялангуяа цагдаа онцгой байдал цэргийн байгууллагын дарга нарын архидалт доод албан тушаалтнаа дарамтлах байдалд анхаарах

Ажлын байр