Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Багш нарын шаардлагыг биелүүлэхгүй бол ажил хаяна


Нэг жилийн өмнө байгуулагдсан Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Ерөнхий сайдад зургаан шаардлага бүхий мэдэгдлийг хүргүүлсэн талаараа мэдээлэв. Тодруулбал, багшийн үндсэн цалинг 50 хувь нэмэгдүүлэх, уул уурхай, архи, тамхины орлогын таван хувийг хүүхдийн хөгжилд зарцуулдаг болох, валютын ханшийг тогтворжуулах, сайд нарын хариуцлагыг сайжруулах зэрэг шаардлагыг мэдэгдэлдээ дурджээ.

Боловсролын салбарт нийт 68 мянга гаруй багш, ажилчин байгаагийн 21 мянга нь сургуулийн өмнөх боловсрол, 28 мянга нь ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байна. Тэдний 75 орчим хувь нь эмэгтэйчүүд байгааг тэд хэллээ. Багш ажиллагсдын нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал орхигдож, жилээс жилд эмзэг давхаргад шилжиж байгаа тул дээрх шаардлагуудыг биелүүлэх зайлшгүй хэрэгтэй байна гэв. Мэдэгдлийн хариуг энэ сарын 22-ны дотор ирүүлэхийг шаардлаа. Хэрэв хариу өгөхгүй бол багш нар ажил хаялт зарлана гэв.

 

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

zochin
2018-08-19 15:33:42

ontsgoi baidliin alba haagchdiin tsaljng nemmeer ymaa

Ажлын байр