Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

М.Билэгт гишүүний ээлжит паян


2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгаас сонгогдон ажиллаж буй М.Билэгт гишүүн "Өвөл болохоор хүйтэн болдог" гэж хэлээд олон ч хүний амны бай болсон удаатай. Харин тэрээр энэ удаад "данх" хэмээх шинэ хочны эзэн болов. Учир нь аймгийнхаа иргэдэд өөрийн зураг бүхий данх бэлэглэж яваа сурагтай.

Мөн тойргийнхоо ард иргэдтэй уулзах уулзалтдаа иргэдийг идэвхтэй оролцуулах үүднээс хүүхдүүдэд нь хичээлийн хэрэгсэл, эцэг эхчүүдэд нь азын сугалаа бэлдсэн аж. Тус азын сугалааны хонжворт хивс, гутал, хувин, данх зэрэг байх гэнэ. Тойргийн ард иргэдийн хүсэж буй зүйл ердөө тогоо шанага уу? эсвэл хөгжил дэвшил үү? Аливаа хүнд бэлэн загас биш загас барих арга ухааныг зааж сургаж байж тухайн хүнийг хөгжүүлдэг атал М.Билэгт гишүүн тойргийн иргэдээ ийн бэлэн жараахайгаар тэжээхийг урьтал болгов бололтой.

Энэ маягаар дахин УИХ-д нэр дэвшиж сонгогдож чадвал "данх"-аар хуурч санал авсан М.Билэгт ч тэр "данх"-нд хууртсан иргэд ч тэр хөөрхийлөлтэй болж хувирах нь дамжиггүй биз ээ. 

 

No automatic alt text available.

 

 

Image may contain: text

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-08-27 09:06:08

Үүнээс өөр хийж чадах зүйл байх биш дээ. Хууль санаачилж чадахгүй. 13-р хорооллын барилгаа төрд шахах гээд ухаан нь хүрэхгүй яваа балай авгай. Сонгосон сонгогчид нь ядуу сэтгэлгээтэй хүний гар харсан. Хэдэн төгрөгөнд хууртсан хүмүүс юм даа. Яана даа

Ажлын байр