Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Алга болсон таван настай охиныг хулгайлсан этгээдийг илрүүлжээ


Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ тус сумын харьяат Э гэх таван настай охин 2018 оны  наймдугаар сарын 19-ний өдөр 16:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ.

Балчир охиныг “Хараа” голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлага орон нутгийн Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч, цагдаагийн байгууллагын 82 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 112 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр тус багийн  нутаг дэвсгэрт хайсан ч охиныг олоогүй байжээ.

Тэгтэл охин усанд живээгүй бусдын гарт хулгайлагдсан байсныг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүллээ. Тодруулбал, охиныг Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай эмэгтэй “Б” нь өчигдөр /2018.08.21/ Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилжээ.

Одоогоор уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж охиныг ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна. Мөн охины биеийн байдал хэвийн  гадна харагдах гэмтэл шарх, байхгүй байгаа аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр