Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

ШШҮХ-ийн зарим шинжээчийг 30 хоногоор цагдан хорихоор болжээ


Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдрийн хуралдаанаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга Д.Адилбаяр, шинжээч Ж.Тамир нарыг 30 хоног баривчлах шийдвэр гаргажээ. Улмаар ахлах шинжээч Э.Солонго, С.Сэлэнгэ нарт хилийн хориг тавьж, байцаалт авахаар болсон байна. Тодруулбал, дээрх албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч шинжилгээний дүгнэлт гаргасан гэх гомдол АТГ-т ирсэн байна. АТГ-аас уг хэргийг шалгаж үзээд, эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгах шаардлагатай хэмээн, баривчлах саналаа Нийслэлийн прокурорын газраар уламжлан гаргасныг шүүх ийнхүү хангасан байна.

Эдгээр шинжээчид УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хүчингийн хэрэг хийснийг батлах гол баримт болох ор хөнжлийн даавуу, хохирогчийн дотуур хувцсыг угааж, хэргийн ул мөрийг балласан тухай тус газрын шинжээч О.Даваасүрэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлж байжээ. Түүний дагуу тус хэрэгт холбогдуулан шинжээчдийг баривчилсан байж болзошгүй хэмээн эх сурвалжууд мэдээлж буй юм.

Х.Соёл-Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Зочин
2018-09-24 14:05:35

ЯААГ ҮНЭН ДЭЭ? ХАЙРЧИХГҮЙ БОЛ ЗӨВ ЮМ БАРЬЖДЭЭ??? ДЭГЭЭ ЧИНЬ СОЁО НЬ ХУГАРЧ ТАВЬЧИХГҮЙ БОЛ?????

Ажлын байр