Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

”Сод Монгол”-ынхон дутуу бензин шахдаг уу


Манай улсад шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Үүний хажуугаар шатахуун түгээгүүрийн газрууд чанаргүй бензинээр иргэдэд үйлчлэх, бензин холих, дутуу шахах зэргээр иргэдийг хохироосоор буй. 

Тус үйлдэл олон ч шатахуун түгээгүүрийн газар ажиглагддаг бөгөөд "Сод Монгол" группийн Өмнөговь аймагт байрлах клонк дутуу бензин шахаж байгаа тухай бичлэг цахим орчинд тархаж эхлэв. 10литр бензин авахад нэг литр гаруй дутуу шахагдсан байх бөгөөд иргэд ч энэ тал дээр гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Шатахуун түгээгүүрийн газруудыг саванд түлш өгөхөө больсон нь дутуу шахдаг болсонтой нь холбон тайлбарлах хүмүүс олон байх бөгөөд өмнө нь ч мөн ийм төрлийн гомдол гарч байсан удаатай аж.

Тус түгээх газрын ажилтан дутуу шахагдсан бензинийг шатахуун дамжуулах хоолойд үлдсэн хэмээн тайлбарлах бөгөөд иргэд түгээгч нарыг хоолойд үлдсэн бензинийг хэзээ ч банкруу шавхдаггүй талаар дурдсан байна. Стандартчилал хэмжил зүйн газраас улирал тутам хяналт шалгалт хийдэг гэх бөгөөд шатахуун түгээгүүрийн газрууд үүнийг өөр өөрөөр тайлбарладаг ажээ.

 

 


Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

МОХОО
2018-09-13 14:24:47

СОДМОНГОЛ ГРУП МАН НАМЫН СОНГУУЛЬД 5 ТЭРБУМЫГ ӨГСӨН ТУЛ ЭНЭ ЗАСГИЙНХАН ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ГЭЖ ЯРИХ БОЛЖЭЭ ДУРТАЙ ГАЗРАА КОЛОНК БАРЬЖ ТӨСВЙЙНХӨН ТӨРИЙН ӨМЧИТ КАМПАНИУДАД ТҮЛШ ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭХ БОЛЖЭЭ АЙЛУУДЫН ГАЗРЫГ Ч ГАЗРЫНХАНТАЙ НИЙЛЖ БУЛААХ БОЛСОН БАЙНА

Зочин
2018-09-13 12:41:01

Nowshnuud yumaa

Ажлын байр