Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Цалингийн асуудлаар сайдууд тайлбар өглөө


Сургуулийн өмнөх боловсролын болон ЕБС-ийн багш нар ажил хаяж, Төв талбайд суулт зарлаад байгаа. Тэд цалингаа хамгийн багадаа 50 хувиар, цаашлаад 1.6 сая төгрөг хүргэх шаардлага тавиад байгаа юм. Харин энэ асуудалд Сангийн сайд болон БСШУС-ын сайд нар дараах тайлбарыг өгчээ. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Сайн байцгаана уу. Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд суух ёстой байх. Асуудлаа ул суурьтай, судалгаатай цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө миний бие ч цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан, доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна.

Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй л нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байна. Би өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашдаа ч ухрахгүй хийх болно. Сайн багшийн гараас сайн шавь нар гарч, эх орондоо ихийг хийж бүтээх иргэдийг олноор нь төлөвшүүлэх нь боловсролын салбарын эрхэм зорилго. Дангаараа миний бие цалинг нэмэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон нийт ойлгож хүлээж авна гэдэгт найдаж байна” хэмээжээ.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 5 их наяд 698 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 4 их наяд 745.29 тэрбум, хүүгийн төлбөрт 936.23 тэрбум/-ийн өр төлөөд байна. Он дуустал дахиад 875.35 тэрбум төгрөг /үүнээс үндсэн төлбөрт 364.06 тэрбум, хүүгийн төлбөрт 511.29 тэрбум/-ийн өр нэмж төлнө. Ийм их өр тавиагүй бол олон олон асуудлыг шийдэх боломж байсан. Засгийн газар 9-р сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг, түүний дотор сувилагч, бага ангийн багш, цэцэрлэгийн багш зэрэг зарим албан хаагчдын цалинг түлхүү нэмэх шийдвэр гаргасан. Илүү нэмэхийг ч шаардаж байна. Бид бүх боломжоо ашиглаад дахиад өндөр хүүтэй, арилжааны зээл авахгүйгээр, бүх боломжоо шахаж ажиллаж өрөө барагдуулж, бас боломжоороо цалин нэмээд явж байна. Та бүгд ойлгож хандана аа гэдэгт итгэж байна" гэжээ.

Б.Анир

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Zochin
2018-09-13 14:11:11

Үнэхээр байхгүй бол юугаа ч өгөх вэ дээ.Багш нар ганган хүмүүс л жагссан харагдана Та нараас бага цалинтай байж тэтгэвэрт гарсан багш нарыг бас яана тэтнэвэр нькдаанч бага лкдаа

Ажлын байр