Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дуучин С.Бичүү энэ сарын 22-нд Дорнод аймагт тоглоно



2018 оны 09 сарын 22-нд Дорнод аймгийн IST паласс-д дуучин Бичүү "Энхрийлмээр" нэртэй VIP тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр сүүлд гаргасан ХИТ дууныхаа нэрээр энэхүү тоглолтоо нэрлэсэн юм. Тоглолтонд 20 гаруй ХИТ дуунууд нь дуулагдах бөгөөд урилгаар нэгэн цагт гаргасан дуу болгон нь ХИТ болж байсан Мөнбат Үүрээгийн (Үүрээ) "Мy voice" шоуны тэргүүн байрын шагналт Хосоо нар оролцох аж. 
 

Дуучин С.Бичүү нь залуусын хайр сэтгэл, сэтгэлийн утсыг хөндсөн олон ХИТ дууг дуулсан бөгөөд нэгэн үдэш наран ургах зүгийн залуустай хамтдаа өнгөрүүлэхээр ийнхүү зорих гэж байна. 
 
Тоглолтондоо "Зоргол нүдэн", "Ахиж би дурламааргүй байна", "Будаггүй уруулын амт", "Хайртай гэж хэлээч" "Энхрийлмээр", Намайг сонс, Өвөл хайр, Нууцхан гуниг, Сүүлчийн зогсоол, Хамт байя зэрэг өөрийн сор болсон бүтээлүүд нь дуулагдаж ба ирсэн зочдыг гэнэтийн олон олон бэлэг хүлээж байгаа гэнэ.
Үргэлжлүүлэн мөн сарын 23-нд Сүхбаатар аймгийн "Талст" төвд 19 цагаас тоглох юм. 
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр