Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Малайзад биeэ үнэлдэг дөрвөн Монгол эмэгтэйг баривчилжээ


Монгол Улсын  дөрвөн эмэгтэй Малайзад биеэ үнэлж байгаад баривчлагджээ. Малайзын цагдаагийн газраас биеэ үнэлэх ажлыг зуучилдаг олон улсын сүлжээг илрүүлэн 26 эмэгтэйг баривчилсны дөрөв нь Монгол Улсын иргэн аж. Бусад нь Узбекистан, Хятад, Индонези улсын иргэд байжээ.

Тус сүлжээг илрүүлэхийн тулд Малайзын цагдаа нар, цагаачлалын албаныхан Петалин Жаяа болон Субан Жаяа дахь зочид буудлуудад баасан, бямба гаригт шалгалт хийжээ. Шалгалтын явцад 26 эмэгтэйг баривчилснаас гадна 10070 ринггитийг хураан авсан байна.

Тус сүлжээ нь Малайзын дөрвөн одтой зочид буудлуудаар явахаас гадна “WeChat” аппликейшнаар олон орны эмэгтэйчүүдийг санал болгодог аж.  Биеэ үнэлэгч эмэгтэйчүүд 45 минутад 300-450 ринггитийн хөлсөөр ажилладаг болохоо мэдүүлжээ.

Эх сурвалж: Star Online

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр