Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Цагдаагийн хошууч Г.Алтан-Очир бусдаас 20-30 сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй


ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг АТГ-аас өнгөрсөн баасан гаригт саатуулсан талаар манай сайт мэдээлсэн. Энэ талаар шүүхээс тодруулахад "Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очирыг Нийслэлийн прокуророос санал ирүүлсний дагуу СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс яллагдагчааар нэг  сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан" гэх тайлбарыг өгсөн. 

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Г.Алтан-Очирыг бусдаас 20-30 сая төгрөгний хээл хахуул авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. Мөн уг хэргийг ЦЕГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гаран шалгаж эхэлжээ. Түүнчлэн уг хэрэгт Г.Алтан-Очироос гадна хоёр хүнийг холбогдуулан шалгаж байгаа гэлээ. 

Б.Анир

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр