Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Дэлхийн бяцхан мисс-2018″ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор Э.Энхсарнай Турк улсыг зорино

 

2018 оны Турк улсад есдүгээр сарын 21-ээс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах 29-TH ANNIVERSARY OF LITTLE MISS WORD-2018, WORLD LEAGUE BEAUTY AND FASHION тэмцээнд авьяас чадвараараа шалгаран Монгол улсаа төлөөлөн оролцох бяцхан миссээр “Элбэг” бага сургуулийн сурагч 6 настай Э.Энхсарнай тодорсон юм. Турк улсад болох уг тэмцээнд оролцохын тулд авьяас чадвар, хэл ярианы хөгжил, Үндэсний болон гоёлын хувцасны үзүүлбэр, бие авч яваа байдал болон эх орноо сурталчлах таниулах зэрэг олон шалгуурыг явуулдаг байна. Ийнхүү уг шалгуурт тэнцсэн Э.Энхсарнай маань мөрөөдөлдөө хүрэхийн тулд Турк улсыг зорихоор болжээ.

Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсган амжилттай оролцож ирсэн бяцхан мисс Э.Энхсарнайгийн гавьяаг “Элбэг” бага сургуулийн хамт олон төдийгүй Хүүхдийн ордон, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрууд өндрөөр үнэлж Нийслэлийн шилдэг хүүхэд алтан медалиар шагнаж байсан удаатай. Э.Энхсарнай нь ОУ-ын төдийгүй эх орондоо зохиогдох “Бяцхан мисс”-ын уралдаан тэмцээнүүдэд оролцож олон гавьяа шагналын эзнээр тодорч байсан юм.

Тухайлбал:

·Бяцхан мисс-2017 улсын уралдааны загварлаг бяцхан мисс өргөмжлөл

·Загварлаг бяцхан миссийн цом

·Хүүхдийн ордны эрдэм медаль

·Бяцханмиссалтан медаль

·Бяцхан зүрх алтан медаль

·”PRINCESS OFF THE TEEN GLOBE 2017” өргөмжлөл

·Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дэргэдэх “Гэр бүл хөгжлийн төвийн Авъяасалтан медаль”

·Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын мөнгөн медаль

·Элбэг бага сургуулийн шилдэг бүжигч охин өргөмжлөл алтан медаль

·2017 онд Турк улсын Бодрум хотод болсон “PRINCESS OF THE TEEN GLOBE-2017 WINNER”

·2018оны 04-р сарын 20-ндБНСУ-д болсон LBMA бүжгийн тэмцээнд ЭМИ-ЖИ хамтлагаараа ГРАН-ПРИ шагнал

·2018 оны 04-р сарын 22-нд БНСУ-ын ерөнхий сайдын нэрэмжит ОУ-ын бүжгийн тэмцээний ялагч ·2018 оны 05-р сарын 06-аас 16-ны хооронд Турк улсын Бодрум хотод болсон “WORD LEAGUE OF BEAUTY AND FASHION, 27-TH ANNIVERSARY OF PHOTOMODEL OF THE WORLD”дэлхийн миссийн тэмцээний ялагч бөгөөд “LITTLE MISS OF THE WORLD WINNER”,”TV STAR OF THE WORLD WINNER”болон “HONORARY MEMBER” ·2018 оны 06-р сарын 1-нд Нийслэлийн шилдэг хүүхэд алтан медаль зэрэг олон гавьяа шагнал хүртэл байсан юм.

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр