Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Х.Сугар: "Тавантолгой транс" компанийн хулгайлсан нүүрсийг бид төлөхгүй

 
 

“Таван толгой” ХК “Эрдэнэс таван толгой” ХК-ийн талбайгаас 268 мянган тонн нүүрс тээвэрлэн худалдсан талаар УИХ-ын гишүүн Л.Энхболд гишүүн мэдээлэл хийж байсан билээ. Мөн тэрбээр төрийн өмчит компанийн алдагдсан нүүрсний үнэ 60 тэрбумаар үнэлэгдэнэ гэж мэдээлж байв. Тэгвэл өнөөдөр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Тавантолгойн нүүрсний уурхайтай холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Өмнөговь аймгийн "Таван толгой"-н нүүрсний орд газрыг одоогийн байдлаар гурван компани эзэмшдэг. Эхнийх нь нийт нүүрсний нөөцийн 90 орчим хувийг нь эзэмшдэг, Монголын нийт ард иргэдийн 1072 ширхэг хувьцааг эзэмшиж байгаа Төрийн 100 хувь өмчит Эрдэнэс Тавантолгой компани. Хоёр дахь нь жижиг Тавантолгой буюу орон нутаг 51 хувийг, аж ахуйн нэгж, хувь хүмүүс 49 хувийг нь эзэмшдэг уурхай, гуравдах нь "Энержи Ресурс" компани юм.

Таван толгойн 51 хувь нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмч. Харин орон нутгийн өмчийн өмчлөгч нь аймгийн иргэдийн хурал байдаг. Тиймээс орон нутгийн өмчит компанийн үр ашиг, цаашдын үйл ажиллагааг нь сайжруулах, орон нутгийн өмчийн хадгалалт хамгаалалтад нь хяналт тавих үүрэг нь зөвхөн аймгийн иргэдийн хуралд байдаг. Орон нутгийн өмчит уурхайн гүйцэтгэх удирдлага, ТУЗ-өөс уурхайн үр ашгийг бууруулах, орлогыг нь багасгах үйл ажиллагааг явуулж байна гэсэн шүүмжлэлийг иргэдийн зүгээс удаа дараа гаргаж байсан. Бид 2016 оны долдугаар сард уг ажлыг аваад удаагүй байхад санхүүд нь аудитын үнэлгээ хийлгүүлэх хүсэлтийг ИТХ-аас гаргасан. Энэхүү хүсэлтийн дагуу аймгийн Аудитын газар энэ оны тавдугаар сард шалгалт эхлүүлж өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр дүгнэлтээ гаргасан. 

 

Аудитаар илэрсэн зөрчлүүдийг жагсаавал:

-Тавантолгой ХК-иас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг “Тавантолгой транс” ХХК зэрэг цөөхөн компаниуд худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж Тавантолгой ХК-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон.

-Тавантолгой ХК-ийн нүүрсний үнийг гурван янзаар тогтоож сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр буюу нэг тонныг нь дунджаар 13 ам.доллараар цөөн компаниуд худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан байх магадлалтай Тавантолгой ХК-иас хулгайн байдлаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан.

-Тавантолгой ХК-ийн ТУЗ-д “Тавантолгой транс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Д. Бат-Эрдэнэ төрийн төлөөллөөр орж хувийн компанийнхаа 2014 онд авсан 180.9 мянган тонн нүүрсний үнийг жилийн дараа тонн тутмыг нь 4.6 ам.доллараар бууруулах шийдвэр гаргуулж 1.5 тэрбум төгрөгөөр Тавантолгой ХК-г хохироосон. ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө өндөр цалин урамшуулал авах шийдвэрийг гаргаж онц их хэмжээний мөнгө завшсан. Жил бүр 20-70 саяар нь хувааж авсан. 

-Экспортод гаргахаар их хэмжээний нүүрсийг зээлээр авч зээлээ төлөхгүй удааж мөнгө угаан эргэлдүүлсэн. Тухайлбал мэргэжлийн хяналтын шалгалтаар 2012 онд “Тавантолгой транс” ХХК зэрэг цөөхөн компани 2011 онд авсан зээлээ төлөөгүй Тавантолгой ХК-нд 72 тэрбум төгрөгийн өртэй байсан. Үүний 40 гаруй тэрбум нь "Тавантолгой Транс" компанийх байсан. 

-Хуулаагүй хөрсийг хуулсан болгож хөрс хуулалтын зарлага гаргаж завшсан байж болзошгүй. Мөнгө болон нүүрсээр хийсэн төлбөрийнх нь зөрүү 10 шахам тэрбумаар давж байна.

-Хууль зөрчиж ногдол ашиг хуваарилах байдлаар 2013 оны ногдол ашгаас завшсан. 

-Компанид өндөр үнээр бараа шахах /тухайлбал 48 айлын орон сууц гэх мэт/ Нийт худалдаж авч буй барааг тендэр зарлахгүй шууд гэрээ байгуулдаг. 

-Капитрон зэрэг хувийн банкиндаа Тавантолгой ХК-ийн олон арван тэрбум төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй хадгалуулж эргэлдүүлдэг. 

-Өөрсдөдөө их хэмжээний буцалтгүй тусламж олгох /тухайлбал оюутны төлбөр 35 мянган доллар гэх мэт/ Компанид хамааралгүй хүмүүст их хэмжээний нүүрс, мөнгө буцалтгүй тусламж нэрээр олгож ашигласан.

-Эрдэнэс тавантолгой ХК-ийн талбайгаас их хэмжээний нүүрс хулгайн байдлаар авч Тавантолгой ХК-ийг өрөнд оруулж одоогоор илэрсэн нь 340 мянган тонн буюу 60 гаруй тэрбум төгрөг болж байна.

-Зээл нэрийдлээр их хэмжээний мөнгө компанид хамааралгүй хүмүүст ашиглуулсан.

-Хуулийн дагуу тендер сонгон шапгаруулалт хийхгүйгээр их хэмжээний бараа ажил үйлчилгээг өндөр үнээр авсан.

-2010-2017 онд “Тавантолгой транс” ХХК-иас авах авлага 17 тэрбум 885 сая төгрөгийг хоорондын тооцоо нэрээр бичилт хийж хаасан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

 

Мөн тэрбээр "Хууль хяналтын байгууллага шударга ажиллахгүй байгаа нь нүүрсний хулгайг даамжруулж байна. Хууль хяналтынхан шударга ажиллавал Монголын төрд нүүрлэсэн хулгай арилах боломжтой. Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж Д.Бат-Эрдэнийг Тавантолгой ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хуралд оролцох орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон. Энэ шийдвэр нь хууль болон холбогдох журамд нийцэхгүй байгаа. Учир нь Д. Бат-Эрдэнэ нь 2009 оноос одоог хүртэл "Тавантолгой" ХК-д хувь иргэнээрээ болон өөрийн хувь нийлүүлсэн "Ажнай корпораци" ХХК-ийн нэр дээр хувийн өмчлөлийн 49 хувьд хувьцаа эзэмшдэг байсан нь түүний авч байсан ногдол ашгийн тооцооны баримтаар тогтоогдож байна. Д.Бат-Эрдэнэд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 51 хувийн орон нутгийн өмчийг төлөөлж, мөн тус компаний хувийн өмчлөлийн хувьцаа эзэмшигчийн хувьд 49%-ийн өмчийг төлөөлж санал өгөх эрх давхар үүссэн байгаа нь энэ хүн шийдвэр гаргах эрхийг дангаараа давуу байдалтай эзэмшиж байна гэсэн үг" гэлээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

DR. MEDANTA
2018-10-07 03:47:37

Та бөөр, эрэгтэй, эмэгтэйг зарахыг хүсэж байна уу? Юу болохыг мэдэхгүй байна Мөнгө олоход бөөрийг борлуулах боломжийг ашиглана санхүүгийн хямрал. Тэдэнд Medanta клиниктэй холбоо барина уу 450,000 долларыг бөөрний хандивлагчдад олгоно. Миний нэрийг Doctor

Ажлын байр