Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

С.Зоригийн хэрэгт буруутгагдаж буй этгээдүүдийг тусгай зэрэглэлд шилжүүлжээ


Өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж буй Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг нээлттэй хорих ангид шилжүүлсэн талаарх мэдээлэл цацагдсан. Тус мэдээллийг "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар"-аас ор үндэсгүй мэдээлэл хэмээжээ. Үүнтэй холбогдуулан ШШГЕГ-аас мэдэгдэл хийсэн бөгөөд үүнд: 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохих шийдвэрийн дагуу Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хаалттай дэглэмийн хорих ангийн тусгай зэрэглэлд шилжүүлэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан үүргээ биелүүлж, хорих ял шийтгүүлсэн этгээдүүдийн хууль ёсны эрхийг нь хангаж буй явдал юм.

Хорих анги, байгууллагуудын харуул хамгаалалтын үйл ажиллагаа зохих журмын дагуу явагдаж байна.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна" хэмээсэн байна. Тэднийг нээлттэй хорих ангид шилжүүлэх нь эрүүл мэнд болоод амь насанд нь халтай үйлдэл бөгөөд хэргийг гуйвуулах бас нэгэн үндэслэл болох юм. 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр