Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Дэд станц барихаар “Далан давхар”-ын шарилуудыг нүүлгэж эхэлжээ


Нэлээн хэдэн жилийн өмнөөс "Далан давхар"-ын оршуулгын газарт цахилгааны дэд станц барихаар төлөвлөсөн билээ. Энэ ажлын хүрээнд "Хүчит шонхор"  дэд станцын барилга барих зурвас газарт орсон 1.5 га газрыг чөлөөлөхөөр болжээ.

Энэ сарын 20-ноос эхлэсэн шарил нүүлгэн шилжүүлэхээс өмнө ажлын явц сайн байгаа гэв. Уг ажлыг эхлүүлэхэээс Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан тэдгээр талийгаач нарын ах дүү хамаатан садантай уулзаж зөвшөөрөл авч эхэлжээ. Одоогоор 400 гаруй хүн  уулзаж уг шийдвэртэй санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна. Ингэснээр шарилыг чандарлах шашины үйл хэрэг хийх юм.

Энэхүү ажлын дараа "Хүчит шонхор"  дэд станцын ажил эхлэх аж.

Далан давхрын оршуулгын газар 1987 онд албан ёсоор хаагдсан боловч 2000 он хүртэл нийт 250 мянга гаруй бурхан болоочдын шарил байдаг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Уранчимэг
2018-09-28 10:45:54

Миний хүү Г.Энхмагнай 1987-1988 онд өнгөрсөн. Эх газрын шороон шарил байх ёстой. Хэрвээ газрыг хөндөх бол холбоо барина уу..91918908

Сосороо
2018-09-27 14:46:23

Сайн байна уу. Бурхан болоочийнхоо нэрийг байна уу үгүй юу гэдгийг хаанаас харах вэ

Ажлын байр