Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Хохирогч "Магнай трейд" компанийг шүүхэд өгчээ


Ах дүү хоёрыг бензин цацаж шатаасан хэргийн гэмт этгээдийг Цагдаагийнхан илрүүлсэн бөгөөд хохирогчид ил задгай бензин зарсан гэх "Магнай Трейд” компанийг шүүхэд өгчээ.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах дэлгүүрт ах, дүүс болох Ц, Н нар  таних хүнтэй маргасан бөгөөд дэлгүүрээс гарч ирэхэд нь  уг этгээд 5 литрийн савтай бензин цацаж тэднийг галдан шатаасан онц хэрцгий хэрэг өнгөрөгч 7 дугаар сарын 13-нд гарсан байдаг. Харамсалтай нь дүү Ц нь шархаа даалгүй нас барсан бол ах Н нь 60 хувийн түлэгдэлттэй биеийн байдал дээрдэж байгаа гэнэ.
 
Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр уг хэргийг үйлдсэн иргэн Б-г Хэнтий аймгийн цагдаагийн газар баривчлан шалгаж буй бөгөөд түүнд эрүүгийн хуулийн 10.1.2.2 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг этгээд 31 настай, эрхэлсэн ажилгүй Багануур дүүрэгт оршин суух хаягтай аж. Тэрбээр "Магнай трейд” шатахуун түгээх станцаас задгай саванд бензин авсныг тогтоожээ. 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Монгол
2018-10-07 15:48:39

Халзан Ганболд Шинэбаатар нар Японы өгсөнтусламжийн бинзинийг замаас нь хулгайлж, энэ компанийг байгуулсан, Эрдэнэтийн 49 хувийг хулгайлах ажилд гар бие гүнзгий дүрсэн, Хөгжлийн банкны байр авах нэрээр төрийн хэдэн тэрбумыг салхинд хийсгэсэн гээд цуврана.

Ажлын байр