Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

УИХ-ын гишүүн Я.Содбаатар ЗТХ-ийн сайдаар томилогдоход "ногоон гэрэл" аслаа


Пүрэв гарагт  УИХ-ын нэгдсэн чуулганаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь 76,2 хувийн саналаар чөлөөлсөн. Тэр нэг гайтай хэрэг явдлын маргааш  өдөр нь тэрбээр огцрох өргөдлөө Ерөнхий сайдад  өгсөн  хэдий ч салбартаа олон ажил эхлүүлсэн, үр дүнг нь үзэх хүсэлтэй байгаагаа хожим нь илэрхийлж байсан удаа бий.

ЗТХ-ийн сайдын томилгоо МАН-ын олон гишүүдийн дунд битүүхэн мөрөөдөл хүсэл авчирсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ албан тушаал ганцхан. Тэр ёсоор л үйл явдал өрнөж байна.

Салбарын сайдад УИХ-ын  гурван ч гишүүний нэр түлхүү дуулдаж байсан нь Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нар. Эхний хоёр гишүүний хувьд МАН-ын 32-ын бүлгийг төлөөлж байсан бол Баатарбилэг 33-ын бүлгээс нэр дэвших магадлалтай байсан.

Гэвч өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Б.Энх-Амгалан нэрээ татсанаар Я.Содбаатар 100 хувийн дэмжлэг авсан. Мөн өдөр УИХ дахь намын бүлэг сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж мөн дэмжжээ.  Тэгэхээр өнөөдөр нэгдсэн хуралдаанаар сайдын томилгоог хэлэлцэнэ гэсэн үг. Нэгэнт бүлэг дэмжинэ гэдэг бол  сайд болох замд ногоон гэрэл асчихлаа гэсэн үг.

Ингэж харвал шинэ сайд үндсэндээ тодорхой болчихоод байна. Нэр дэвшээд байгаа Я.Содбаатар энэ тухайд “Энэ бол намаас надад ирж буй улс төрийн даалгавар юм. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ гэж хүлээж авлаа” хэмээжээ.

Я.Содбаатарын тухайд төрийн ажлын туршлагатай,  сайдын хэмжээнд ажиллах боломжтой хүн.  Учир нь тэр УИХ-д хэдэнтээ сонгогдож байсны зэрэгцээ Үйлдвэр, худалдааны дэд сайдаар ажиллаж байсан билээ.

Шинэ сайдыг олон ажил хүлээж байгаа. Учир нь ЗТХ-ийн яаманд таван салбар харъяалагддаг, цар хүрээ томтой газар. Нөгөө талаасаа улс орны эдийн засгийн хөгжлийг хөтлөх томоохон зүтгүүр хүчний нэг нь тус яам билээ. 

 

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

DR. MEDANTA
2018-10-07 03:50:20

Та бөөр, эрэгтэй, эмэгтэйг зарахыг хүсэж байна уу? Юу болохыг мэдэхгүй байна Мөнгө олоход бөөрийг борлуулах боломжийг ашиглана санхүүгийн хямрал. Тэдэнд Medanta клиниктэй холбоо барина уу 450,000 долларыг бөөрний хандивлагчдад олгоно. Миний нэрийг Doctor

Зочин
2018-10-05 17:15:10

үүнээс өөр хүн МАНд байхгүй ЮМ чинь

Ажлын байр