Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Улаанбаатар хотын бүх машинд хар хайрцаг суулгах уу


Өглөө сэрэхэд л хотын энд тэнд “Хар хайрцаг тун удахгүй...” гэж бичиг наасан, бүр талбайн хажууд том дүнхийсэн хар хайрцаг байршуулсан байгаа нь энэ нээрээ юу юм бол гэсэн анхаарлыг төрүүлээд байсан юм. Гэтэл өнөөдөр өглөө бүр гайхалтай зүйл болоод байгаа нь замын цагдаа өнөөх хар хайрцаг дээр гараад зогссон байна. Цагдаагийн зохицуулах индэрийн хажуугаар өнгөрсөн жолооч нар, явган зорчигчид эвэртэй туулай харсан аятай гайхаж байна.

Ингэж өөрчлөгдснийг бодоход магадгүй 11-р сарын 1-нээс шинээр мөрдөгдөх гэж буй замын хөдөлгөөний шинэ дүрэмтэй холбоотой юм болов уу. Онгоцонд байдаг хар хайрцаг шиг арай Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцдог бүх автомашинд хар хайрцаг суурилуулж жолооч нарыг хууль мөрдүүлдэг болгох гэж байж магадгүй гэж хардах хүмүүс ч байна.
 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр