Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Бат-Эрдэнэ Докторын зэрэг хамгаалжээ

 
Нийслэлийн засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга асан Т.Бат-Эрдэнэ  “ДЭЛХИЙН ХОТУУД НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН НЬ” сэдвээр МУЭИС-д  докторын зэрэг хамгаалсан байна.

Дэлхий нийт даяаршин буй өнөө үед хүн төрөлхтний оршин тогтнох үндэс болсон байгаль орчин цаг агаар,  ихээхэн өөрчлөгдөж байгаа бөгөөд, үүнд дэлхийн хүн амын өсөлт, хотжилтын тэлэлт зэрэг нь  сөрөг үр дагаврыг бий болгож байгаа тул хязгаарлагдмал нөөц баялгаа хамгаалах, зөв зохистой ашиглах явдал бүх  нийтийг хамарсан глобал асуудал болоод байна.

Тиймээс  экологид аюулгүй, байгальд ээлтэй хөгжлийг бий болгох нь дэлхийн хотуудын хөгжлийн чиг хандлага болж байна. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны олон салбар ухаанд тухайлбал, олон улс судлал, олон улсын харилцаанд  ногоон онол, түүн дээр суурилсан үзэл баримтлалуудыг тусгайлан судлах явдал эрчимтэй хийгдэх болсон билээ.

Т.Бат-Эрдэнийн  “ДЭЛХИЙН ХОТУУД НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСЭН НЬ” судалгааны ажлын зорилго нь ногоон онолын хүрээнд дэлхийн хотуудын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг  Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын жишээн дээр судалж, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэх, тэдгээрийг шийдвэрлэхэд чиглэсэн санал зөвлөмжийг боловсруулахад чиглэгджээ.

Эдүгээ олон улсын байгууллагууд хүн төрөлхтний хүрээлэн буй орчны аюулгүй байдлын талаар явуулж буй үйл ажиллагаа, дэлхийн хотуудын ногоон хөгжлийн туршлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлогыг зөв боловсруулан, амжилттай хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болно хэмээн судлаачийн зүгээс үзсэн байна.     
     
Тус ажлын ач холбогдол нь ногоон онол, түүний үзэл баримтлалыг олон улс судлалын талаас нь судлах, шинжлэх ухааны эргэлтэд оруулах оролдлогыг хийсэн гэж үзэх талтай аж. Учир нь Т.Бат-Эрдэнийн докторын зэрэг хамгаалсан энэхүү судалгааны ажил нь Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг ногоон онолын хүрээнд олон улс судлалын талаас нь судлах оролдлогыг анхлан хийснээрээ энэ чиглэлд шинэлэг алхам болсон хэмээн эрдэмтдийн зүгээс өндрөөр үнэлсэн байна.




Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

ИРГЭН
2018-10-08 20:59:27

БАЯР ХҮРГЭЕ

Ажлын байр