Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Өнөөдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ

 

Өнөөдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжиж байна. Ингэснээр дугаарын хязгаарлалтад хамрагдах зам багасаж байгаа юм.

Тухайлбал, Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болж байна. Зуны бүсчлэлээр энэ зам хязгаарлалтад ордог байсан.

Мөн 7 буудлын арын цагдаагийн постоос 32-ын тойрог хүртэл, Дамбадаржаагаас Бэлх салдаг уулзвараас Дарь эхийн уулзвар хүртэл хязгаарлалт үйлчлэхгүй.

Өвлийн бүсчлэлд шилжсэн өдрөөс эхлэн 08:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй.

Дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд өвлийн бүсчлэл үйлчлэх юм.

Өнөөдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт ӨВЛИЙН бүсчлэлд шилжлээ Arslan.mn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр