Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Жүжигчин Л.Сөрөлт МУГЖ Ч.Насантогтохтой хамтаржээ


Мөрөөдлийн театрын жүжигчин Л.Сөрөлт Монгол түмэндээ инээд бэлэглэхийн хажуугаар СТА А.Түмэн-Өлзийтэй хамтран олон сайхан уран бүтээл гаргаж сонсогчдынхоо сонорыг мялаасаар байгаа билээ. Тэрээр удахгүй хоёр дахь бие даасан “Би чиний зүрхэнд байна уу” хэмээх нэрлэсэн тоглолтоо АСА циркт ганцхан удаа тоглохоор болсон байна.

Тоглолт 10 сарын 19-ны өдөр буюу 5хан хоногийн дараа болох гэж байна.. Тоглолтондоо бэлдээд тун завгүй яваа Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар  Соёл-Эрдэнэ хамтлагийн гоцлол дуучин, СУИС-ийн багш, МУГЖ Ч.Насантогтохтой хамтран хуучны сайхан “Последний раз” гэх нэгэн орос дууг Монгол хэлний хээ ая, эгшигт тохируулан шиэнчлэн дуулжээ. Ч.Насантогтох нь Монгол түмний урлаг, соёлын боловсролд 40 дэх жилээ чин үнэнчээр зүтгэж буй Монголын урлагийн нэгэн том төлөөл билээ.

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Mash goy buteel bolj amjilt
2018-10-15 23:47:01

Zochin

Ажлын байр