Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Цагдаагийн алба хаагчийн биед хүнд гэмтгэл учруулсан этгээдүүдийг барьжээ

 

Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, биед нь хүнд гэмтэл учруулсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байсан.

Тэднийг өчигдөр баривчилжээ. Энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, зугтахдаа цагдааг чирж унаган гэмтээсэн хэрэг гарсан юм. Уг хэрэгт 1973 оны 06 дугаар сарын 22 өдөр төрсөн 45 настай, эрэгтэй Бадамын Энхбаяр, 1993 оны 03 дугаар сарын 27 өдөр төрсөн 25 настай, эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжилж байсан юм.


Сэжигтэн Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд аж.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр