Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдтэй дэлгэрэнгүй ТАНИЛЦААРАЙ


Та АНУ-д суралцахыг хүсдэг үү? Суралцах сургуулиа хэрхэн сонгох болон санхүүжилтээ хэрхэн төлөвлөх талаар зөвлөгөө хэрэгтэй байна уу? Оюутны визний тухай танд асуулт байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа түр хандуулаарай.

АНУ-ын Элчин сайдын яамнаас 2018 оны тавдугаар сарын 4-нөөс эхэлсэн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөрүүд, EducationUSA-ын “АНУ-д Суралцах 5 Алхам” болон оюутны визний тухай танилцуулах “АНУ-д Суралцацгаая Лайв Цуврал”-ын намрын дугаар энэ баасан гарагт буюу аравдугаар сарын 19-ний өдөр эхлэх гэж байна. Илтгэгчээр Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны боловсрол, соёлын хөтөлбөр хариуцсан Олон нийттэй харилцах албаны Дэд дарга ноён Ариел Вайкофф оролцох аж.


Тус арга хэмжээ нь Монгол хэл дээр явагдах ба энэхүү фэйсбүүк лайв цувралын өмнөх дугааруудыг https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/study-usa-mn/facebook-live-series-mn/ эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр