Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

“Би чиний ЗҮРХЭНД байна уу?”

 

Дуэт уран бүтээлч СТА жүжигчин Л.Сөрөлт, СТА дуучин А.Түмэн-Өлзий нарын хамтарсан “БИ ЧИНИЙ ЗҮРХЭНД БАЙНА УУ?” тоглолт энэ баасан гарагт буюу аравдугаар сарын 19-нд АСА Циркт болох гэж байна. 

Багагүй хугацаанд хамтран уран бүтээл туурвиж, хайрын тухай гэгээлэг дуугаар сонсогчдын сонорыг мялаасан тэдний хувьд энэхүү тоглолт өмнөх удаагийн тоглолтуудаас өвөрмөц, үзүүштэй болох аж. 

Учир нь тоглолт болох газар цирк бөгөөд дуучин жүжигчин уран бүтээлчид хамтран сонирхолтой гэнэтийн бэлэг бүхий олон үйл явдал, үзүүлбэрүүдийг нэгэн зэрэг багтаасан гэнэ.  

Тоглолтын тасалбарыг АСА Циркийн кассаар болон 1900-1950 дугаарт залгаж үнэгүй хүргүүлж авах боломжтой аж. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр