Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Газар чөлөөлөх дараагийн байгууллага худалдаа хөгжлийн банк

 

Нийслэлийн газрын албанаас Худалдаа хөгжлийн банкинд мэдэгдэл хүргүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Занабазарын музейн баруун талд байршуулан 2950 м2 газрыг уг компанид үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Гэвч уг компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан байх тул 2018 оны аравдугаар сарын 18-ы өдрийн дотор зөрчлөө арилгаж, газар чөлөөлөхийг мэдэгджээ.

Мэдэгдлийн дагуу газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг анхааруулсан байна.

Б.Энх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр