Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

"Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдын хэрэг юу болов

 


Сүр дуулиантайхан саатуулагдаж байсан "Монголросцветмет"ийн захирал До.Ганболдын хэрэг юу болов. Түүнийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр АТГ-аас саатуулж байсан. Тодруулбал, төмрийн хүдэр нийлүүлэх гэрээнүүдэд 1 тонн төмрийн хүдрийн үнийг илтэд багаар тогтоон гэрээ байгуулсны улмаас “Монголросцветмет” ХХК-д 546,4 мянган тонн төмрийн хүдэрт хамаарах нийт 2 сая гаруй ам.доллар буюу 4,5 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулж бусдад давуу байдал бий болгосон, бусдаас хахууль авсан гэх хэргийг шалгаж байгаа юм. 

 Харин өнгөрсөн есдүгээр сард түүний хэргийг АТГ-аас шалгаж дуусан прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хариуцсан ажилдаа хайнга хандаж, алдагдалд оруулна. Улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр цагдаа шүүхийн хаалга татна. Энэ мэт хариуцлагагүй ажиллаж буй нөхдүүдэд яагаад өдий хүртэл хариуцлагагүй тооцохгүй байгаа нь хачирхалтай байна.  Түүнийг АТГ-ын үүд сахиж суух зуур "Монголросцветмет" алдагдалтай ажиллаж эхэлснийг эх сурвалжууд мэдээлж байна. Гэтэл түүнд холбогдох хэргийг бүтэн жил өнгөрчихөөд байхад одоо хүртэл эцэслэн шийдээгүй байна. Түүнийг хууль шүүхийн хаалга татаж явах зуур алдагдалтай ажиллаж байгаа "Монголросцветмет"-ийн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ гээд олон асуудал ар араасаа хариулт нэхэж байна.

УИХ-ын дэд дарга байсан До.Ганболдын тухайд  улстөрөөс явсан юм шиг мөртлөө үнэн хэрэгтээ үргэлж улстөрийн дэмжлэгтэй ажил алба хашиж өдийг хүрсэн нэгэн гэдэг. 

До.Ганболд гэж хэн бэ

Төрсөн огноо: 1963-10-15

Төрсөн газар: Улаанбаатар хот

Боловсрол:

  • 1982 - 1987: ОХУ-ын Екатеринбург (Свердловск) хотод Уралын техникийн их сургуулийн Металлургийн инженерийн сургууль
  • 1991: АНУ-ын Мерилэндийн их сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалт
  • 1995: Голландын Маастрихтын их сургуульд мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалт
    Гадаад хэл: Орос

Ажлын туршлага:

  • 1987 – 1988: Хилийн цэрэгт алба хаасан
  • 1988 – 1990: Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт инженер, Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга
  • 1990 - 1992: Улсын бага хурлын гишүүн
  • 1992 – 1993: Монголын ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга
  • 1993 – 1996: “ИНЧ” ХХК-ийн ерөнхий захирал
  • 1998 – 2000: УИХ-ын дэд дарга, МҮАН-ын дэд дарга, Монголын металлургчидын холбооны ерөнхийлөгч
  • 2000 – 2006: Монголын Петролиум ХХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2008-аас одоог хүртэл: Олон улсын болон Монголын арбитрын арбитрч
  • 2010 – 2011: “Өмнийн Говийн Элс” ХХК-д Засгийн газартай харилцах зөвлөх
  • 2012 – 2013: Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын зөвлөх
  • 2013 – 2015: ҮХААЯ-нд Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • 2015-аас одоог хүртэл: Монголросцветмет” ХХК-ийн ерөнхий захирал

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

х
2018-10-31 19:20:12

өмнөх дарга ганбаа ч бас

Уваг
2018-10-23 22:24:58

Шууд хэрэглэгчтэй гэрээ хийгээгүй л бол хил гаргаад зарах гэрээнээс хувьдаа ашиг олж л байгаа,

Ажлын байр