Өнөөдрийн мэдээ

Өмнөх мэдээ

Сонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ

 


Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар насанд хүрээгүй хүн үйлдсэн нийт 592 гэмт хэрэгт 604 хүүхэд холбогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 31 хэргээр буюу 4,9 хувь, гэмт хэрэгт холбогдсон хүүхэд 140буюу 18,8 хувиар тус тус буурсан. Мөн хугацаанд гэмт хэргийн халдлагад 1271 хүүхэд өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 47 буюу 3,8 хувиар өссөн. Үүнээс 64 буюу 5.0 хувь нь нас барж, 416 буюу 32,7 хувь нь гэмтсэн байна. 
 

Сонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mn

Гэмт хэргийн гаралт өндөртэй цэгүүдэд Цагдаагийн байгууллагаас хараа хяналтыг сайжруулж, тогтмол анхаарч ажилладаг ч хүүхдүүд харгалзах хүнгүй ганцаараа гэрэлтүүлэг муутай, архидалт ихтэй гудамжаар ганцаараа зорчих, харанхуй булан тохойгоор өнгөрч гэр рүүгээ зорчсоор байна. Ялангуяа хүйтний улиралд эрт харанхуй болдогтой холбоотой дээрх эрсдэл нь улам нэмэгддэг байна. Тиймээс Цагдаагийн байгууллагаас хүүхэд бүрийн гэрээс сургууль хүртэл, сургуулиас гэр хүртэлх замыг бүрэн хяналтад авч, тэднийг эрүүл, аюулгүй зорчиход дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд “Хүүхэд хамгаалагч” иргэдийг эргүүлд гаргаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах төслийг хүн ам ихээр суурьшсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн  18 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд хэрэгжүүлж эхлээд байна. 

Уг төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль дээр болж өнгөрлөө. Нээлтэнд ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс, СХД-ийн Цагдаагийн хэлтэс, холбогдох албаныхан болон "Хүүхэд хамгаалагч"  төслийг дэмжигч иргэдийн бүлэг оролцлоо. 

Сонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mn

"Хүүхэд хамгаалагч" нарын хувьд өглөө 07:00-08:00, өдөр 13:00-14:00, орой 18:00-19:00 цагуудад эрсдэл өндөртэйд тооцогдох 30 байршилд эргүүлүүд ажиллаж, хүүхдүүдийг аливаа болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд гар бие оролцох юм байна. Эргүүлд гарч байгаа иргэд маань “Бусдын хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар миний хүүхдийн аюулгүй байдал хангагдана” хэмээх чиглэл дор ажиллах нь маш чухал гэдгийг албаныхан онцоллоо.  

Цаашид энэ төслийн талаарх журмыг иргэдийн саналын дагуу боловсруулж, бүх хороодод хэрэгжүүлэх аж. Тухайлбал эргүүлд гарсан иргэд, байгууллагад нь цалинтай чѳлѳѳ олгуулах, тэдний эрх зүйн байдлыг хамгаалах, иргэдтэй ѳдѳр тутам хамтран ажиллах зохицуулагч иргэнийг сонгох гэх мэтээр үргэлжлэх юм байна. Хүүхдийн аюулгүй байдлын тѳлѳѳ дэмжиж ажиллахыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна. 

Сонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mnСонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mnСонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mnСонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mnСонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mnСонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mnСонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mnСонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mnСонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mnСонгинохайрхан дүүрэгт ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ төсөл хэрэгжиж эхэллээ Arslan.mn

Бусдын хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар

Таны хүүхдийн аюулгүй байдал хангагдана.

 
 
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIRGEE.mn мэдээллийн сайт хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7000-1577 утсаар хүлээн авна.

Оруулах

Сэтгэгдэлүүд

Одоогоор сэтгэгдэл бичээгүй байна.

Ажлын байр